Жүжигчин Хүрлээ, Ундармаа нар 8 жилийн дараа эргэн нийллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 21

Кино сонирхогчидын дунд удаан хугацаанд хүлээлт үүсгэсэн  “Хамтран амьдрагч” уран сайхны киноны анхны трэйлэр цацагдаад удаагүй байна. Тус кино Khurelkhuu студи, XAC MEDIA entertainment, Shot by Shot студи хамтран хийсэн бөгөөд бодит амьдралаас сэдэвлэн бүтээжээ. Кино зохиолч Х.Болор-Эрдэнэ, найруулагчаар Ч.Ганзориг, продюсероор Д.Хүрэлхүү ажилласан бол та бидний сайн мэдэх жүжигчин Л.Баттулга, Г.Ундармаа, О.Дөлгөөн, О.Цэнгэл зэрэг авьяаслаг уран бүтээлчид гол дүрд тогложээ. Нэгэн цагт жинхэнэ хамтрагчид байсан Хүрэлхүү, Ундармаа нар 8 жилийн дараа хамтран тэсрэлт хийхээр ийнхүү зэхэж байна. Тэд  хамтдаа “Шинэ үе”  продакшинд олон жил хамтран зүтгэсэн билээ. Энэхүү кинонд хэнээр ч өөрийгөө өрөвдүүлэхийг хүсээгүй нэгэн эмэгтэйн амьдралын тухай өгүүлэх болно. Хүний амьдралын аз жаргалын дээд нь элэг бүтэн гэр бүл юмаа гэдгийг энэ киноноос олж үзээрэй. БИД АМЬДРАЛЫГ ИЛҮҮ ТОД ХАРАХЫН ТУЛД ЗАРИМДАА НҮДЭЭ НУЛИМСААР УГААХ ХЭРЭГТЭЙ БОЛДОГ... 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 21

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top