Ливерпүүл Бенземад санал тавина

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 23

Гоолын хур багатай байгаа Ливерпүүлийн довтолгооны шугам энэ өвлийн наймаагаар Реал Мадридын Карим Бенземагаар бүрэлдэхүүнээ зузаатгах хүсэлтэй байгаа гэнэ. Даниел Стариж ердөө гурван тоглолтод оролцоод бэртэл авсан бол Италиас шуугиантайгаар ирсэн Марио Балотелигийн азгүйтэл үргэлжилсээр. Мөн Рахем Стерлин долоон тоглолтод гурав, Рики Ламберт 17 тоглолтод хоёр гоолыг тус бүр хийгээд байна.

Довтлогчдын уг таагүй үзүүлэлт Ливерпүүлд сөргөөр нөлөөлж, Аваргуудын лигийн байрын төлөөх өрсөлдөөнөөс холдуулж байна. Тэгвэл Английн шилдэг багийн хувьд энэ наймааны цонхоор Реал Мадридын шилдэг довтлогч Карим Бенземад 38 сая фунтын санал бэлдээд байгаа тухай шуум дэгдэж байна. Хэрэв Бензема Ливерпүүлд ирвэл тэдний бүрэлдэхүүн тун дажгүй болж ирэх юм.

 

Т.Бат

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top