Ерөнхийлөгч өнөөдөр гурван сая дахь иргэнийг зарлаж магадгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 28

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех улсын Ерөнхийлөгч М.Земаны урилгаар тус улсад төрийн айлчлал хийж, үүний дараа Швейцарын Холбооны улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцоод өчигдөр орой эх орондоо ирсэн билээ. Ирсэн даруйдаа Ерөнхийлөгч энэ дэх ажилдаа орсон бөгөөд өнөөдөр 11:20 цагт Төрийн ордонд цаг үеийн асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийхээр болсон байна. Хэвлэл мэдээллийн ажилтнуудын таамаглаж байгаагаар гурван сая дахь иргэн мэндэлсэн бөгөөд Ерөнхийлөгч гурван сая дахь иргэнийг албан ёсоор зарлах гэж байгаа бололтой.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
badral(223.62.202.38) 2015 оны 01 сарын 28

Oor hiij giiguuleh yumgui amitan yls ornoo dampuurald hurgesen iim eronhiilogch mongold hezee ch baigaagui

0  |  0
Top