Dj Trentino-гийн тоглолтонд “Хар сарнай “ хамтлагийн дуучин Амраа оролцоно

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 28

Дэлхийн алдарт Dj Trentino энэ сарын 30-нд Crocus Event Hall-д “Vip party” хийхээр болсон билээ. Дэлхийн шилдэг DJ TRENTINO Монголд ирэх гэж байгаа сургаар хөгжим сонирхогч залуучууд болон, охид залуусын анхаарал зөвхөн DJ TRENTINO-гийн зүг чиглэжээ. Энэхүү гайхалтай үдшийн талаарх гэнэтийн бэлгүүд задарсаар байна. Халуухан Орос бүсгүйчүүд Dj Trentino-той цуг хүрэлцэн ирж, ирсэн залуусын цусыг хөөргөхөөр болсон бол, гайхамшигт хөөмийн үзүүлбэр та бүхнийг хүлээж байгаа. Нэмж нэг нууц задлахад шоуны хаан “Хар сарнай” хамтлагийн дуучин Амраа энэхүү партинд хүрэлцэн ирж ая дуугаа өргөхөөр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top