Улс төрийн шинжлэх ухааны профессор С.Фишкин урилгаар зочилно

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 22

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн урилгаар АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны Профессор бөгөөд Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал Жэймс С.Фишкин Улаанбаатар хотод зочлох гэж байна. Тэрээр АНУ-ын Елийн Их сургуулийн Улс төрийн Шинжлэх ухааны Бакалаврын зэрэг, Докторын зэрэгтэй. ИБУИНВУ-ын Кэмбриджийн Их сургуулийн Философийн Докторын зэрэгтэй Профессор юм. Ардчилал болон Нийтийн төлөөлөл, Шударга ёсын хэлэлцүүлэг, Иргэдийн дуу хоолой зэрэг номуудыг туурвиж, Deliberative Polling буюу Зөвлөлдөх ардчилал /Нийтийн төлөөлөллийн/ санал хураалтыг үүсгэн байгуулсан. АНУ, ИБУИНВУ, Австрали, Дани, Болгар, БНХАУ, Грек зэрэг орнуудад нийтийн төлөөллийн санал хураалтыг 40 гаруй удаа амжилттай хэрэгжүүлсэн.  Жэймс С.Фишкин нь энэ сарын 22-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллах бөгөөд  энэ үеэр нийслэл, дүүргийн удирдлагууд, МУ-ын Засгийн газар, Олон Улсын байгууллагуудын төлөөлөгч нарт “Зөвлөлдөх ардчилал” сэдвээр лекц уншиж,  нийслэлийн түвшинд иргэдийн оролцоог хангах чиглэлээр хийгдсэн ажлын талаар харилцан санал солилцох юм байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батдорж(112.72.13.155) 2015 оны 02 сарын 22

Ардчилал анх гарч ирж байхдаа ард иргэдээ манайхан, танайхан гэж хувааж алаг үзэхгүй гэж байсан юм. Дараа нь ч худлаа болсон доо, харин ч чи муу коммунист биз дээ гээд алахаа шахдаг болсон. Ленинийг аймаар алуурчин нүдтэй гээд таниад байдаг Бат-Үүлийн урилгаар ирсэн юм биз дээ. Ленин бол хүн гардаж алаагүй, харин Үүл бол магадгүй, магадгүй л хулгайч шүү дээ. Айл ухдаг хүнд, хүн алах болох энүүхэнд байлгүй. Шал хэрэггүй зочин байна.

0  |  0
Top