Газар өмчлөх өргөдөл баталгаажуулах хугацааг сунгалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 25

Цахим системээр газар өмчилж авсан иргэд газраа баталгаажуулах эрхийн хугацааг сунгасан байна. Өөрөөр хэлбэл энэ сарын 26-ны өдрийг дуустал газар баталгаажуулах өргөдлийг хүлээн авах байсан бол хугацааг сунгаж нийслэлийн өмчийн харилцааны газраас өргөдлийг 27-ны өдрийг дуустал хүлээн авахаар болсон байна.

Тиймээс Баянзүрх дүүрэгт газар өмчлөхөөр сонгогдсон иргэд дүүргийн өмч, газрын харилцааны албанд, Сонгинохайрхан дүүрэгт сонгогдсон иргэд “Орчлон” хорооллын урд 27-р хорооны байранд, Багануур, Баганхангай дүүрэгт сонгогдсон Улаанбаатар хотод оршин суудаг иргэд Хан-Уул дүүргийн соёлын төв ордонд очиж өргөдлөө баталгаажуулах аж.


Д.Солонго

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top