Челси анхны цомоо авлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 02

Английн дээд лигийн нэрэмжит Капитал Нэг цомын шигшээ тоглолт өнгөрсөн шөнө алдат Уэмбли цэнгэлдэхэд явагдлаа. Лондоны хоёр багийн дунд өрнөсөн уг тулаанд цэнхэр өмсгөлтэй Челси өрсөлдөгч Тоттенхэм Хотспур багийг 2:0-ээр буулган авснаар улирлын анхны цомдоо түрүүлсэн юм.

Тоглолтын эхнээс Челси довтолж тоглож байсан ч Тоттенхэм хоёр гурван ашигтай боломж үүсгэн түүнийгээ алдав. Харин хоёрдугаар үеийн төгсгөлд Челсигийн ахлагч Жонн Терри булангаас ирсэн бөмбөгийг хаалгачийн хоосон талд цохин гоолдсоноор Цэнхэрүүд тэргүүлж эхэлсэн юм. Энэ үеэр Тоттехнэм илүү боломжит довтолгоог зохион байгуулахаар бэлтгэж байсан ч Челсигийн хамгаалалт дэндүү нягт байлаа. Харин хоёрдугаар үеийн дунд үед Челси дахин тооны харьцааг холдуулж, Диего Кошта багийнхаа хоёр дахь бөмбөгийг оруулснаар Челси улирлын анхны цомоо өргөсөн юм.

Т.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top