Р.Амаржаргал: Жатин Каплаг уучиллаа гээд ”баярлалаа” гэж хэлэхгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 04

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал "Саусгоби сэндс" компанийн захирал Жастин Капла болон зарим хүмүүст Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлсэн талаар өөрийн байраа сууриа хэвлэлд илэрхийлжээ. Тэрбээр "Үнэнийг хэлэхэд Ерөнхийлөгч уучиллаа гээд "баярлалаа" гэж хэлэхгүй шүү дээ. Би гэмт хэрэг хийчихсэн байсан чинь Ерөнхийлөгч нь уучилсан гэж тэр хүн ч ярихгүй. Би хэлмэгдсэн л гэнэ. Бусад нь ч гэсэн суллачихсан байна лээ гэж баярлаад л, суллачихдаг юм билээ гээд Монгол руу гүйгээд ирэхгүй.

Үнэхээр хоригдох хэмжээний гэмт хэрэг үлдсэн, үгүйг би яг нарийн мэдэхгүй. Гэхдээ шүүх шийдвэрээ гаргасан бол шүүхийн шийдвэрээр л явах, ойлгох ёстой. Хэрвээ шүүхийн шийдвэрийг буруу гэсэн бол хянуулах хэд хэдэн боломж бий шүү дээ. Ерөнхийлөгчийн уучлал бас хоёр талтай. Монголд ихэнхдээ нэлээн хэнэггүй, танхайдуу маягийн хүмүүс эхэндээ орж ирж байсан. Одоо зарим нь манай хуулийг зөрчсөн гээд хоригдож байгаа байх. Тэднийг бас уучлах уу гэдэг асуудал гарна. Тэд нар биш юмаа гэхэд, дараа нь бас хэн нэгэн саяын уучлагддаг нөхрийнх шиг хэрэгт ял авлаа гэхэд улсынх нь Ерөнхийлөгч манай Ерөнхийлөгч рүү уучлаач гэсэн захидал бичээд л, энд нь хэвлэл жаахан ажиллачихвал уучилдаг жишиг тогтчих вий дээ гэдгээс болгоомжлох хэрэгтэй" гэжээ. Мөн "гаднынхан орж ирээд татвараа баригдвал л төлнө, хоригдсон ч суллагдчих юм чинь гэсэн буруу жишиг үүсч болохыг тооцох хэрэгтэй. Тийм учраас татвараа заавал төлдөг байх, нуусан бол нуусан хэмжээг нь хэд дахин нугалж төлүүлж байж хорихоос өөр төрлийн шийтгэл оноодог ч юмуу, эсвэл уучилдаг байх хуулийн зохицуулалт хэрэгтэй боллоо л гэж би хувьдаа харж байгаа" гэжээ.

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.170.80.25) 2015 оны 03 сарын 05

Хохирлыг нь төлсөн тохиолдолд хорих ялаас уучилж болдог байх хэрэгтэй ш дээ

0  |  0
хариулах(108.66.135.20) 2015 оны 03 сарын 05

АН Элбэгдоржтонгууд 2016 оны сонгуулиар монголыг дампууруулаад нэг мөсөн зайлах биз дээ АН Элбэгдоржтонгуудаас сайн сайхан юм горьдох хэрэггүй болсон

0  |  0
Зочин(103.229.121.132) 2015 оны 03 сарын 04

Маш буруу бодолтой хун байна даа.

0  |  0
Зочин(202.21.106.107) 2015 оны 03 сарын 04

дандаа өнгөрсөн борооны араас цув нөмрөх юм.Болж л өгвөл асуудлыг эртхэн хоёр дэлдэнээрээ сонсоод буурьтайхан шиг хэлж сураач. бөгс ухсан экс болох нь үү?Сонин, сэтгүүлд гарахыг тэгтлээ хүсэх юун??

0  |  0
anguuch(180.149.98.99) 2015 оны 03 сарын 04

elbeg ee ortsorooch ee

0  |  0
АЛАГАА(103.26.194.45) 2015 оны 03 сарын 04

ҮНЭН ҮНЭН ҮНЭН ҮНЭН ҮНЭН ҮНЭН ҮНЭН ҮНЭН ҮНЭН ҮНЭН

0  |  0
Mongol hun(183.81.169.22) 2015 оны 03 сарын 04

Yag zov, hohirloo 5 dahin tolood buruugaa huleevel uuchlah heregtei...

0  |  0
Top