Заур Дадаев ”Намайг тамлаж, заналхийлсэн учраас хуурамч мэдүүлэг өгсөн” гэв

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 12

Оросын сөрөг хүчний нэртэй улс төрч Борис Немцовыг хөнөөсөн хэрэгт таван хүнийг сэжиглэн байцааж байгаа. Тэдний дундаас чечень иргэн Заур Дадаев хэргээ хүлээж Борис Немцовыг хөнөөхөд оролцсон хэмээн мэдүүлсэн. Харин хамгийн сүүлийн мэдээгээр Заур Дадаев Борис Немцовын аллагын хэрэгт холбоогүй бөгөөд бусдын сүрдүүлгийн улмаас хуурамчаар хэрэг хүлээсэн хэмээн мэдэгдлээ. Заур Дадаев Оросын Хүний эрхийн зөвлөлийн хоёр гишүүнтэй уулзах хүсэлт гаргаж, өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгджээ. Тэрээр зөвлөлийн гишүүд болох Эва Меркачева болон Андрей Бабушкин нарт Мөрдөн байцаагчид намайг тамлан тарчлааснаас гадна гэр бүл, найз нөхдийг маань ална хэмээн заналхийлсэн учраас айсандаа хуурамч мэдүүлэг өгсөн” гэжээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хуульч(182.160.6.209) 2015 оны 03 сарын 14

Тэрээр зөвлөлийн гишүүд болох Эва Меркачева болон Андрей Бабушкин нарт “Мөрдөн байцаагчид намайг тамлан тарчлааснаас гадна гэр бүл, найз нөхдийг маань ална хэмээн заналхийлсэн учраас айсандаа хуурамч мэдүүлэг өгсөн” гэжээ.

0  |  0
Взгляд(202.180.220.68) 2015 оны 03 сарын 12

Путин иймэрхүү юмандаа гаршсан чекист хүн шүү дээ

0  |  0
Top