Хэлсэн үгнээсээ болж аллагад сэжиглэгдсэн тэрбумтан

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 17

Америкийн тэрбумтан Роберт Дарстыг аллагын хэрэгт сэжиглэн даваа гарагт  АНУ-д баривчилсан байна. Тэрбумтан саяхан HBO компаниар өөрийнхөө тухай баримтат кино хийлгэснийх нь сүүлийн анги нь дуусахад тэрбумтны “Бүх зүйл ийм л байна. Чамайг барилаа. Би тэгээд юу хийсэн юм бэ. Бүгдийг л алсан юм” гэсэн үг сонсогджээХэвлэлүүдэд бичиж байгаагаар бол энэ үгийг кинонд оруулахаар зориулж хэлээгүй болов ч найруулагч нь түүнийг оруулаад эвлүүлчихсэн юм байна. Ер нь Дарстыг анхны эхнэрээ, туслахаа, бас хөршөө хөнөөсөн гэж сэжиглэж байсан удаатай. Ганцхан энэ бүхэнд ямар ч нотолгоо, баримт олоогүй хаасан байсан юм.

Эхнэр, туслахаа хөнөөсөн гэдэгт хуулийнхан эд мөрийн ямар ч баримт нотолгоо олоогүй. Харин 2002 онд Дарст хөршөө буудан хөнөөсөн хэргийг өөрийгөө хамгаалсан гэж үзсэн юм байна. Хохирогч хөршийнх нь хамаатнууд "Эцсийн эцэст хууль үнэн зөвийг олдог юм байна. Түүний хийсэн хэргийнх нь төлөө хариуцлага оногдуулах болсон” гэцгээж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Анужин(103.10.21.100) 2015 оны 11 сарын 08

аймар юм аа! мммм

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.37) 2015 оны 03 сарын 17

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top