Мал нэмж өвчлөхгүй бол хорио цээрийг цуцална

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 25

Ховд аймгийн Булган, Үенч сумын нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон. Дээрх сумдад сүүлийн 12 хоногийн хугацаанд мал нэмж өвчлөөгүй байна. Тиймээс дахин ес хоногийн хугацаанд мал нэмж өвчлөхгүй бол хорио цээрийг дэглэмийг зогсоох аж. Шүлхийгээр зургаан багийн 75 өрхийн 922 толгой мал өвчилжээ. Харин зэргэлдээх Алтай сумын 300 гаруй мянган толгой малыг урьдчилан сэргийлэх тарилганд хамруулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top