Үр зулбуулах эм зарж байсан эмэгтэйчүүдийг барьжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 31

Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид Нарантуул худалдааны төв дээр үр зулбуулах эм зарж байна гэсэн мэдээлэл авчээ. Өчигдөр шалгалтын ажиллагаа явуулахад  Чингэлтэй дүүрэгт оршин суух 72 настай эмэгтэй Б, 51 настай З, 30 настай Э нар үр зулбуулах эм зарж байсныг илрүүлсэн байна. Тэднээс үйлдвэрлэсэн улс  болон нэр нь тодорхойгүй, хоёр хайрцаг эм хураан авчээ. Одоо энэхүү эмийг хаанаас авсан гэдгийг нь тогтоохоор ажиллаж байгаа аж. Өмнө нь ийм хэрэг гарч байсан бөгөөд баталгаагүй үр зулбуулах эм авч ууснаас эрүүл мэнд, амь насаараа хохирч байсан тохиолдол бий юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(108.66.135.20) 2015 оны 04 сарын 01

Одоо л мэдэж гэнэ дээ Ардчилал гэсэн цагаас өнөөдрийг хүртэл Нарантуул зах дээр үр зулбуулах эм сум 2 шиг орлоготой наймаа байхгүйш дээ Үнэт эдлэл зардаг хүмүүсийн урд тал цүнхнүүдийн араар сум авах уу сум авах уу гэж шивгэнэсэн хүмүүс явуулдаггүй юм Нарантуулын хулгайчид цагдаа нартайгаа хамтарчихсан орлогоо хуваанаа

0  |  0
Top