Та айлын хэд дэх хүүхэд вэ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 15
Та айлын хэд дэх хүүхэд болж төрсөн бэ. Энэ нь таны зан үйл, аж байдалд их нөлөөлдөг байна.
Ууган хүүхэд
Айлын ууган хүүхдүүд төлөв төвшин буурь суурьтай, хашир хянамгай, найдвартай байдаг. Хэрэв та айлын ууган хүүхэд бол танд баяр хүргэхээс өөр аргагvй. Учир нь хүмүүс тэднийг хүндэлдэг, итгэж найддаг, бас танаас бага зэрэг эмээдэг. Тийм ч болоод айлын том хүүхдүүд өндөр албан тушаалд томилогдох нь олонтаа тохиолддог байна. Тэдний ажил үйлс нь өөдрөг, бүтэмжтэй байдаг. Тэд зохион байгуулах ховор авъяастай. Гэхдээ бусдыг захиран тушаах дуртай байдаг. Энэ дутагдал нь түүнийг бусадтай эвдрэлцүүлж болзошгүй. Ууган хүүхдүүд амьдралд хэтэрхий бодитой ханддаг. Тиймээс юм бүгдийг сэтгэлдээ маш эмзэг хүлээн авдаг. Амиа хорлосон хүний дийлэнх нь айлын хамгийн том хүүхдүүд байдаг. Тиймээс айлын ууган хүүхдүүд өчигдрийг биш маргаашийг, амьдралын гуниг зовлонг биш баяр баясгаланг харж амьдрах хэрэгтэй.
Дунд хүүхэд
Айлын дундах хүүхдүүдийн хувь заяа гайхалтай байдаг ажээ. Тэд амьдралынхаа дөрөвний нэгтэй тэнцэх хугацааг ах эгч нарын хуучин хувцас, эдэлж хэрэглэж байсан эд зүйлийг хэрэглэж өнгөрөөдөг байна. Айлын дундах хүүхэд үргэлж нөөцөнд байдаг. Эцэг эхчүүд нь анхны ба бага хүүхдээ илvv их хайрлаж халамжилдаг. Гэхдээ сэтгэлээр унах хэрэггvй. Гэхдээ айлын дунд хүүхдүүд амьдрах ухаанаараа хэр баргийн хүнийг урдаа оруулахгvй. Энэ нь хожим тэднийг амьдралд байр сууриа олоход онцгой үүрэгтэй байдаг. Айлын дундах хүүхдүүд заримдаа өөртөө хууль ёсоор ноогдох хувиа ч хүртэл хүртэж чаддаггvй. Иймд тэд бага юмаар ихийг хийж сурсан байдаг. Мөн айлын дундах хүүхдүүд шинийг сэдэгч, зохион бүтээгч, төрөлхийн инженер хүн. Тэд аавынхаа гэрт машины тав дахь дугуй байсан бол өрх тусгаарлахад машины руль болдог. Анхандаа эцэг эхчүүд нь тэднийг анзаардаггvй. Гэсэн ч яваандаа түлхүүрийг нь олж тохируулдаг болно. Тийм болохоор дундах хүүхэд болж төрсөндөө бүү харамс. 
Бага хүүхэд
Айлын бага хүүхэд хар багаасаа ах эгч нараа аав ээждээ ховлож өсдөг. Хүн бүхэн тэднийг буруутгана. Хэрэв үнэн зөв шийд гаргаж чадахгvй бол цаашид сэтгэл хангалуун амьдарч чадахгvй. Айлын бага хүүхдүүд биеэ дааж сураагvй байдаг. Аав ээж ах эгчийнхээ буянаар бэлэнчилж сурсан, амьдрал үзээгvй учраас тэд нулимс, уур хилэн, гомдол тунирхлаар бvхнийг ялна гэж боддог. 
Ганц хүүхэд 
Айлын ганц хүүхэд зан авир, ааш араншингийнхаа хувьд айлын том хүүхэдтэй яг адилхан байдаг. Өөрөө өөртөө хатуу зарчимч бай. Хожмын амьдралд тань хэрэг болно. Цаг ямагт дураараа авирлаж байдгаа боль.
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(27.123.214.122) 2015 оны 04 сарын 16

Худлаа хол гадаадад бие ээ аваад сурцан айлийн бага хүүхэдүүд алийг тэр гэхийн бэ...эрхийн балай гэдэг чинь арчаагүй айлийн хүүхэдүүдийг хэлэх байх

0  |  0
paah(122.201.21.163) 2024 оны 01 сарын 10

guee bur shaaaaal hudlaa shuu,bid 3deer buuuuur ch hudlaa shuu. Estoi neeree ineedtei yumaa

1  |  0
Top