Дартсын ОУ-ын тэмцээний дөрвөн төрөлд тэргүүлжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 17

Манай улсын дартсын шигшээ баг 10-12-ны өдрүүдэд Хонгконгт Азийн дартсын холбооноос зохион байгуулдаг 11 дэх удаагийн олон улсын цуврал тэмцээнд  амжилттай оролцож  дөрвөн төрөлд тэргүүлэн багийн нийлбэр дүнгээр шагналт тавдугаар байранд шалгарсан байна. Шигшээ баг эрэгтэй найм, эмэгтэй дөрөв нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй тэмцээнд оролцсон бөгөөд дөрвөн алт, хоёр хүрэл, гурван шагналт тавдугаар байр, гурван шагналт есдүгээр тус тус шалгарчээ. Дартсын шигшээ багийн бүрэлдэхүүнд улсын хоёр удаагийн аварга Х.Одхүү, Б.Биндэръяа, Ш.Ган-Эрдэнэ, Г.Бат-Өлзий, М.Энхмөнх, А.Энхбанди, Д.Эрдэнэчимэг, Л.Шинэцэцэг, н.Түмэнтогтох, н.Майцэцэг нар багтжээ. Олон улсын цуврал тэмцээний хоёр төрөлд дартсын тамирчин М.Энхмөнх алтан медаль хүртсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.177) 2015 оны 04 сарын 17

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top