Нийслэлийн ногоон байгууламжийн ажил 95 хувьтай байна

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 02

“Нийтийн  үйлчилгээний  Улаанбаатар  нэгтгэл”  ОНӨААТҮГ  нь  төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийг хамарсан 21 томоохон гудамжид нийтийн үйлчилгээг 24 цагийн турш үзүүлж байна.  Нийт 340 гаруй мянган метр квадрат ногоон байгууламжийн талбайд зүлэг тарих ажил нэг сарын хугацаанд үргэлжилж байгаа бөгөөд одоогоор ажлын явц 95 хувьтай байна. Энэхүү ажлыг 7 дугаар сарын 5-ны өдөр бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байна.

Харин усалгааны хувьд 12 машин өдөр, шөнийн ээлжээр 24 цагийн турш ажиллаж байна. Энхтайваны өргөн чөлөө, баруун 4 замаас 10 дугаар хороолол хүртэл авто зам дагуу бохирдсон хөрсийг сольж, Улаан ботуль хэмээх шинэ үрээр зүлэг тарьж байгаа нь энэ жил хэрэгжиж байгаа нэг шинэ алхам юм. Ингэснээр хогийн ургамал байхгүй болж, зүлэгний ургалт хурдасч, насжилт уртсах боломжтой юм.

Өнөөдрийн байдлаар Тасганы овоо, Их монголын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Офицеруудын  ордон  орчим  газруудад  ногоон  байгууламжийн  100  гаруй  цэцэрлэгчин ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.91.90) 2015 оны 07 сарын 02

Хотын ногоон байгууламж 95 хувьтай гэсэн чинь юу гэсэн үг вэ. Хотын 6 дүүргийн барилгажсан тодорхой хэсэгт гэж бичвэл үнэнд нийцнэ. УБ нэгтгэл маш муу ажиллаж байна. Хонгконг, Сингапур өөр хаашаа ч гэлээ явж туршлага судласан гээ биз дээ. Ямар ч дизайны шийдэлгүй, хайс хашлага ч гэж байхгүй, хийсэн хайс хашаа нь гэж арай дэндүү болхи, үнэндээ гаднын өндөр хөгжилтэй оронд очоод юу сураад ирсэнийг нь мэдэхгүй юм. Адгийн наад захын жишээ нь хятадуудын хийсэн Бээжингийн гудамж байна. Явган хүний зам, мод бут тарьсан байдал, эмх цэгц, цэвэр цэмцгэр байдлыг очоод хараад, тэндээс сурах хэрэгтэй.

0  |  0
Top