“Макс” Ганбаа сонгуульд өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 06

Ирэх 2016 оны парламентын сонгууль нэлээд үзүүштэй болох нь. Учир нь ирэх сонгуульд урлаг, спорт, бизнесийн салбараас олон эрхэм хүч үзэхээр болсноос ийн хэлэв.

УИХ-д удаан суусан эрхмүүдийн нэр хүнд унаж эхэлсэнтэй холбогдуулан тэдний орон зайг урлаг, спорт, бизнес зэрэг салбарт нэрд гарч буй эрхмүүд нөхөхөөр өрсөлдөх гэж байна. Хамгийн сүүлд ирэх сонгуульд МАХН-аас нэр дэвшихээ МУГЖ С.Жавхлан илэрхийлсэн бол энэ удаад олноо “Макс” хэмээн овоглуулдаг Д.Ганбаатар “Ирэх сонгуульд хүч үзнэ” хэмээлээ.

“Макс”-аас гадна мисс Д.Уянгалянхуагаар цайгаа чануулж, морь уядагаараа алдартай Д.Ганбаатар сүүлийн үед бизнесийн салбарт хамгийн одтой яваа хүмүүсийн нэг. Тэрбээр нэгэнтээ бусад бизнесмэнүүдийн адил “Би хэзээ ч сонгуульд өрсөлдөхгүй. Бизнес хийдэг нь бизнесээ хийж, улс төр хийдэг нь улс төрөө хийнэ биз.Би яавч улс төрч биш” гэж байсан ч ирэх сонгуульд төрсөн нутаг Говь-Алтай аймгаасаа нэр дэвшихээр сэтгэл шулуудсан байна.

Магадгүй түүний энэ шийдвэр улстөрчид эрх мэдлээ ашиглан бизнесийн салбарт хэтэрхий их нөлөөлж байгаагаас болсон болов уу. Юутай ч, мисс эхнэр Д.Уянгалянхуадаа телевиз бэлэглэж байсан “макс” Ганбаа ирэх сонгуульд энэ телевизээр ёстой нэг өөрийгөө рекламдах шиг болох байх даа.    

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Соном(103.26.194.186) 2015 оны 07 сарын 07

Покертоо л анхаарлаа тавиа. Юуны чинь сонгууль

0  |  0
181818(83.243.72.242) 2015 оны 07 сарын 07

Duuchin n duugaa duulaad, naimaachin n naimagaa hiigeed, bie ee yneleg n bie ee yneleed yavj bval bolno doo. esgii hiih gazar sobaka ne nado Javhlan i Ganbaatar

0  |  0
bold(122.201.24.180) 2015 оны 07 сарын 07

Zarim maliig bodohod heden hunii amidraliig avch yavaa hun. Zuv tsagtaa orj bna. Yamar talhni munguu oloh gej bgaa bish. Ulsaa bosgoh gej bga biz

0  |  0
Gone(150.129.142.40) 2015 оны 07 сарын 06

Yagaad bolohguib gej odoo baigaa uls turchid ees iluu hariutslagatai bna gej bodoj bna.uchir n ene hun Max group n olon hunii umno hariutslagatai baisan

0  |  0
Bat(172.56.13.171) 2015 оны 07 сарын 06

Moda bolson yum uu haashaa yum be!!!

0  |  0
irgen(150.129.142.232) 2015 оны 07 сарын 06

Ineedtei yumaa Boliyooo odoo bolno shdeee

0  |  0
яяя(202.179.28.30) 2015 оны 07 сарын 06

Ер нь монголын төрийг наймаачид удирдаад гавьсан зүйл байхгүй шүү дээ. зүгээр л бизнесээ эрхэлээд явж байсан нь дээр байлгүй дээ.энэ хэдийг яая гэж байхад ахиад нэг нэмэгдээд хэцүү байна

0  |  0
Ganbaa(182.160.33.177) 2015 оны 07 сарын 06

Ee Ganbaa bolio

0  |  0
Top