Дүүгээ зэмлээд амиа алджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 23

Төв аймгийн Сэргэлэн суманд энэ сарын 05-нд гэр бүлийн гурван хүнийг хүйс тэмтэрч амийг нь онц ноцтой хэрцгий аргаар хохироосон аймшигт хэрэг гарсан. Хэргийг талийгаач 58 настай Л-ийн төрсөн ахынх нь хүү Бямбацогтын Баасанжав үйлдсэн гэдгийг мөрдөн байцаалтаар тогтоож байна. Тэрбээр эхний мэдүүлгээрээ өс хонзонгийн сэдэлтээр тэдний амийг хороосон гэдгээ мэдүүлсэн.
Хэд хоногоор архидаж алга болсныхоо дараа гэртээ ирэхэд авга ах нь хэдэн үг хэлж “Наадам дөхөж байна. Цагаан идээ хот руу оруулж зармаар байна. Бүл хүчгүй байхад олон хоногоор алга боллоо. Чи баяраар үхэр, тугал хариулаарай” гэж хэлсний төлөө ийнхүү өсөрхөж, амийг нь хохироосон гэдгээ мэдүүлжээ.
Мөн ийм аймшигт хэрэг хийснийхээ дараа бусадтай нийлж үхэр, борц, машиныг нь бусдад зарж, мөнгөөр нь наргиж байгаад баригдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top