“Шатахууны үнийг тогтвортой барьж өндөр үнэтэй шатахуун шахаж байгаад чинь баяр хүргэе”

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 26

ОХУ-аас дотоодын хэрэглээний шатахууныхаа 90 хувийг авдаг Монголд Улсад хойд хөршийн үнийн өсөлтөөс хамаарч шатахууны үнэ нэмэгддэг. Тэгвэл ОХУ-д нэмэгдэхээр дагаад нэмэгддэг Монгол Улсын шатахууны үнэ ОХУ-д буурахаар яагаад дагаад буурахгүй байна. Ерөөсөө Монгол Улсад нэмэгдсэн л бол эргээд буурна гэсэн ойлголт байдаггүй гажиг тогтолцоо үйлчилсээр байна. ОХУ-д шатахууны үнэ урьд хожид байгаагүйгээрээ унаж, шалдаа буусныг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна, мэдээлсээр ч байна.

Ёстой л нөгөө шатахууны үнэ нэмэгдэхээр “Шатахууны үнийг тогтвортой барина” хэмээн шал худлаа амалдаг үг нь буурсан үед харин ч нэг хэрэгжиж эхлэв. Нөгөө талаас Засгийн газрыг шатахууны импортлогчдоос татаас авч, цаашлаад үгсэн хуйвалдаж зориудаар үнийг барьж байгаа гэж хардах болжээ. ОХУ битгийн хэл дэлхий зах зээлд шатахууны үнэ унаж, нэг торх /нэг баррель/ газрын тосны үнэ 48-хан ам.доллар байна. Дэлхийн зах зээл дээр 120 ам.долларт хүрч байхад 2000 төгрөгөөр зарагдаж байсан газрын тос өдийд 1000 төгрөг болчихмоор. Нэг тоо бодъё. 1 торх газрын тос 120 литр. Тэгэхээр 2000-д хүрээд байгаа ам.доллараа 48-аар үржвэл 96 мянган төгрөг гарч байна. Өөрөөр хэлбэл, 120 литрийг 96 мянган төгрөгөөр авч байна. Ингээд 96 мянгаа 120 литрдээ хуваахад 800 төгрөг гарч байна. Тээврийн зардал, бас бус татварыг нэмээд нэмээд хамгийн ихдээ 1500 төгрөгөөр худалдаалдах ёстой.

Угаасаа нэгж бүтээгдэхүүний үнээс хэтэрсэн татаас аль ч оронд авдаггүй. Тэгэхээр литр шатахуун 800 төгрөг байхад энэ хэмжээний татаас авч 1600 төгрөгт хүргээгүй л болов уу. Харин 2000 төгрөг хүрч буй литр шатахууны үнээрээ Монгол Улсад дэлхийд хамгийн өндөр үнэтэй шатахуун хэрэглэдэг орноор тодорч мэдэх юм. Дэлхийн энд тэнд шатахууны үнэ огцом буурч, зарим оронд төвийн шугамын цэвэр уснаас хямд байна. Бүр 1 ам.доллар хүрэхгүй мөнгөөр төмөр хөлгийнхөө банкыг дүүргэж байна. Монголоор бол 2000 төгрөг шүү дээ.  Ерөөсөө ам.долларыг 1000 төгрөг байх ч боломжтой гэж эдийн засагчид үздэг юм билээ. Гаднаас доллар олж ирэхгүй атлаа байгаа хэдийг нь цааш нь хийдэг олигархуудаас болж дотоодод ам.долларын хомсдол үүсч эрэлт нийлүүлэлтийнхээ зарчмаар өссөөр өнөөдөр 2000 төгрөгт хүрсэн аж. Мэдээж зориудаар хомсдол үүсгэж сая саяар нь цааш нь хийсэн ам.доллараа 2000-д хүрсэн үед гаргаж ирвэл хэдий хэр хэмжээний ашиг олох бол. Ямартай ч, энэ мэт бизнесийнхэн ч тэр, Засгийн газар нь ч тэр зөвхөн өөрсдийн амин хувийн ашгаа боддогоос хил даваад энхүүхэнд байх Улаан-Үдийн шатахууны үнээс Монголынх бараг 500 төгрөгөөр их байна. Улаан-Үд шатахуунаа Монгол шиг л хойноос татаж байгаа, тэгэхэд энэхэн хоёрын хооронд шатахууны үнэ 500 төгрөгөөр нэмэгдсэн байх юм.

Сая сая тонноор нь ярьдаг шатахууны литр тутмын 500 төгрөг хэдий хэр хэмжээний ашиг болох нь ойлгомжтой. Ингэж ашиг хардаг Монголд нийслэл хотын хажууханд орших аймагт л шатахууны үнэ Улаанбаатар хотынхоос 50 төгрөг, зарим газраа бүр 100 төгрөгөөр их байх жишээтэй. Угаасаа Монгол Улсыг иргэдийг шатахууны хангана хэмээн тангараг өргөж, ийм тангараг өргөх олон хүн байхад тэднээс илүү чадна хэмээн хойд зүгээс шатахуун импортолж буй манай бизнесийнхэн ганц нийслэл хот гэлтгүй хөдөө орон нутгаа шатахуунаар хангах ёстой. Хөдөө орон нутаг гэхээр үнээ нэмж, ашиг дээрээ ашиг харна. Нийслэл Улаанбаатараас хангалттайгийн хангалттай ашиг олж байгаа тэдний хувьд хотод худалдаалагддаг үнээр хөдөөд худалдаалах боломж, бололцоо байгаа ч сэтгэл дутдаг юм. Олон улс болон ОХУ-д шатахууны үнэ буураад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн жилийн хугацаанд огцом буурсаар одоо түүхэн дэх хамгийн доод үзүүлэлт хэмээн ОХУ-ын шинжээчид онцолж байна.

Тэгвэл өнгөрсөн жил гаруйн хугацаанд ингэж л “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өө амжилттай хэрэгжүүлсэн Монгол Улсын Засгийн газар тун ч удахгүй ам.доллар 2000-д хүрээд байхад шатахууны үнийг тогтвортой барьсан хэмээн хэнэг ч үгүй залах байх даа. Түүнчлэн өнгөрөгч онд газрын тосны бүтээгдэхүүнээс улсын төсөвт 284.9 тэрбум төгрөг төвлөрүүлж, энэ жил 288 тэрбумыг төвлөрүүлэхээр төлөвлөөд буй Засгийн газар үнэндээ 800 төгрөгөөр зарагдах боломжтой ч 1600 төгрөгөөр зарагдаж буй шатахууны үнэ дээр 70 төгрөг нэмж 1670-аар борлуулж, зөрүү 70 төгрөгөөс хэдэн арван тэрбумаар халаасалж, ирээдүйн хуримтлал нэрийн дор ард түмнийхээ халаасыг сэгсэрч байгаа нь ганц энэ салбарт ч бус гэдгийг учир мэдэх хүмүүс гадарладаг л юм.

Э.Төгс

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
darvin(202.55.180.8) 2015 оны 09 сарын 03

Mongol ulc ooriinxoo nefteer ooriigoo xangaad zogcoxgui gadaadad ekcfortlox bolomjtoi Tamcag bulagiin neftiig xytaduud odort 100 aad ix obriin zicter mashinuudaar xytadruugaa zooj baina uund yamar xynalt baigaa um tsaashlabal xeden zuun gazriin tocnii shaxuurgga mashin odor shonogui ajillaj baina yadaj ter gazriin tocniixoo 50 xubiig abaxad l Mongol ulc shatxuunii xomcdold oroxguigeer ul baram shatxuunii une odoogiinxooc xamaagui baga unetei baix bolomjtoi

0  |  0
tsetse(27.123.214.116) 2015 оны 08 сарын 26

huue neg torh n 220 l baidag bizdee arai l yum bishvv

0  |  0
Дулмаа(202.70.46.214) 2015 оны 08 сарын 26

Үнэхээр л тийм байгаа юм. Одоо Монголд шатахуун, түлшний үнийг дээрээ улс төрийн хамгаалалттай, магадгүй хувь ашгаа хуваалцдаг авилгач, олигархуудтай тогтолцоо хянан улс эх орон, ард түмнээ шулж байгаа юм. Уул уурхайн яам, Газрын тосны газар газрын тосны бүтээгдэхүүний импорт-борлуулалт хийх тусгай зөвшөөрлийг зөвхөн хэдхэн картелийн, магадгүй зөвшөөрөл олгогчдын өөрсдийнх нь оролцоотой компаниудад ойлгоод тэдэндээ хямд зээл авч өгөөд үнэ буурахгпүй байгаа юм. Үүнээс гарах арга нь энэ чиглэлийн импорт-хангамж-борлуулалтыг зах зээлийн зарчмаар нь чөлөөлөх л асуудал байгаа юм...Үнэн бол яг л энэ

0  |  0
Дулмаа(202.70.46.214) 2015 оны 08 сарын 26

Үнэхээр л тийм байгаа юм. Одоо Монголд шатахуун, түлшний үнийг дээрээ улс төрийн хамгаалалттай, магадгүй хувь ашгаа хуваалцдаг авилгач, олигархуудтай тогтолцоо хянан улс эх орон, ард түмнээ шулж байгаа юм. Уул уурхайн яам, Газрын тосны газар газрын тосны бүтээгдэхүүний импорт-борлуулалт хийх тусгай зөвшөөрлийг зөвхөн хэдхэн картелийн, магадгүй зөвшөөрөл олгогчдын өөрсдийнх нь оролцоотой компаниудад ойлгоод тэдэндээ хямд зээл авч өгөөд үнэ буурахгпүй байгаа юм. Үүнээс гарах арга нь энэ чиглэлийн импорт-хангамж-борлуулалтыг зах зээлийн зарчмаар нь чөлөөлөх л асуудал байгаа юм...Үнэн бол яг л энэ

0  |  0
zochin(122.201.24.121) 2015 оны 08 сарын 26

Iim l baina.Nuguu Magnai baihgyi shydarga es baihgyi.

0  |  0
aaa(112.72.11.67) 2015 оны 08 сарын 26

Galzuu hunii udriin temdeglel.

0  |  0
Top