АН Ерөнхийлөгчийнхөө эсрэг Н.Энхбаярыг тавьж магадгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 26

-АН өршөөлийн хуулийг хэрэгжүүлэхээр МАХН-ыг турхирч эхэллээ-

АН ямар зорилгоор өршөөлийн хууль баталсан нь бараг л ил болсон энэ үед Ерөнхийлөгч ард түмний шахалтаар шахуу хориг тавьсан нь зарим хүнд таалагдахгүй, зарим хүнд таалагдаж байгаа нь илт байна. Энэ хоригийг таалахгүй байгаа хэсэг бүлэг этгээдүүд өршөөлийн хуулиа хэрэгжүүлэхээр бусдыг эгнээндээ нэгтгэн Ерөнхийлөгчийн өөдөөс “сул тавьж байна”. АН-ынхан дэлхийн хаана ч байхгүй зүйл, заалттай өршөөлийн хууль баталж, ил цагаандаа гарсан шигээ үйлдлүүдийг ойрын үед хийхээр төлөвлөсөн нь харагдаж эхэллээ.

Төлөвлөгөөт энэ ажил нь зургаан сайд албан тушаалдаа орсон цагаас эхлэн эрчимжиж эхлэх аж. 10 сарын 1 буюу намрын ээлжит чуулган зарлагдахад зургаан сайдыг албан тушаалд нь томилох ба өөрөөр хэлбэл 10 сарын 1-нээс эдийн засгийн өршөөлийн хуульд тавьсан хоригийг цуцлах зүйл бүрийн арга хэрэглэж эхлэх нь. Үүний эцсийн арга нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Ц.Элбэгдоржийн эсрэг тавих юм. Н.Энхбаяр Ц.Элбэгдоржийн хувьд эмзэг цэг гэдгийг АН-ынхан аль хэдийнэ ойлгосон ба саяхан баталсан өршөөлийн хуулиар эх орондоо ирсэн Н.Энхбаярыг хараад Ц.Элбэгдорж эвгүйтэж барьц алдсаныг АН-ынхан нь анзаарч, эцсийн найдвартай аргаараа нэрлэжээ. Н.Энхбаярыг харахаараа л  Ерөнхийлөгчийн намба төрхөө алддаг Ц.Элбэгдорж тэртээ бөхийн өргөөнд сууж байхад нь Н.Энхбаяр орж ирж ард иргэд гарыг барьж байгааг хараад мэл гайхаж, цэл хөхөрч байв. Ингэж л Ерөнхийлөгчийнхөө амин судсыг олж авсан АН-ынхан Н.Энхбаярыг эх оронд нь авчраад зогсохгүй, шадар сайдад хүртэл зүтгүүлж үзэн болохгүй болохоор нь  эцэстээ түүнтэй нууц тохироо хийгээд өнгөрөв. чухамхүү тэр тохироонд нь Ц.Элбэгдоржийг “Энхбаярдах” төлөвлөгөө байгаа эсэхийг би тааж мэдэхгүй юм. Н.Энхбаярыг Ц.Элбэгдоржоос илүү үзсэндээ хоёр сайдын суудал өгөхөөр төлөвлөж байсан ч түүнийг харуутаа гурвыг өгч доль харайсан юм байх. АН-ынханд өршөөлийн хууль л баталж байвал сайдын суудал, ирэх сонгууль ялалт байгуулах эсэх нь тийм ч чухал биш болжээ. Ерөнхийлөгч хориг тавьж АН-ынхны ашиг сонирхлын зөрчил нь хумигдаж, тарчилж байхад нэмэр дээр нэрмээс гэгчээр МАН-ынхан Ерөнхийлөгчийн хоригийг эсэргүүцсэн. Тиймээс АН-ын улстөрийн гурав дахь том хүчин болсон МАХН-ыг эгнээндээ нэгтгэж, тэр нь Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихгүй гэдгээ мэдэгдлээ. Ард түмний өмнө харагдах байдлаа бодсон ч, сонгууль дөхсөн энэ үед ирэх сонгуулиар хэдэн санал авахаа бодсон ч өршөөлийн хуулийг дэмжихгүй байх учиртай МАХН-д АН-ынхан юу амлав. МАН-ы зургаан сайдыг хөөж, сулласан зургаан яамнаас анхлан хоёрыг нь МАХН-д өгнө гэж ярьж байсан ч гурвыг өгөхөөр болсон. Тэгэхээр ганцхан сайдын суудлаар МАХН АН-д “биеэ худалдсан” болж таарч байна уу.

Угаасаа яах гээд байгаа нь мэдэгдэхгүй саармаг, бөөрөнхий байдлаараа улстөрийн намын эр зориггүй харагддаг МАХН өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьсантай холбогдуулан улстөрчид, тэдгээрийн намууд өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж байхад ганцаар дуугүй сууж байсан. Тэгэхээр ганц суудлаар “биеэ худалдаагүй” юмаа гэхэд ямар ч байсан гурван суудлаар худалдсан болж таарч байна. Ерөнхийлөгч хориг тавиад багагүй хугацаа өнгөрч байхад МАХН-аас өчигдөр мэдэгдэл хийж, хоригийг хүлээж авахгүй гэв. Үүгээрээ МАХН ашиг сонирхлын зөрчлөө илэрхийлээд байна уу авлигачдын нам гэдгээ батлаад байна уу, ямартай ч нэг тийм дүр зураг харагдаад явчихлаа. Мөн өчигдрийнхөө мэдэгдэл дээр МАХН-ынхан сайдын суудалдаа залрахаар байж ядаж, багтаж шингэхгүй явж байгаагаа “илэрхийлэв”.

МАХН “биеэ худалдан” байж АН-аас олж авсан шадар сайд, Барилга хот байгуулалтын яам болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд сайд болох хүмүүс сонгосон МАХН-ынхан “АН оногдсон квотдоо сайд нараа тодруулж чадахгүй байна. МАХН аль хэдийнэ нэрсээ тодруулсан. Сайд нарын асуудлыг гацаах сонирхол алга” гэж 10 сарын 1-нд сайд болох нь хойшлогдчих вий гэж байж ядаж байгааг нь МАХН-ын бүлгийн дарга, шадар сайдад нэр дэвшээд буй Н.Батцэрэг хэлэв. МАН-ы зургаан сайд засгаас гарсан цагаас хойш шинэ сайдын суудалд алалцаж буй АН-ынхан одоог хүртэл сайд нараа тодруулж чадахгүй байгаа нь “алалцаан” нь хэрхэн ширүүн болж байгааг илтгэсээр л байна.

Э.Төгс

Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jj(27.123.214.121) 2015 оны 08 сарын 27

Enkhbayar notlogdoogui l bolhoos avsan idsen yum bgaa l da

0  |  0
1990 он(119.40.98.162) 2015 оны 08 сарын 27

Сэтгүүлч АН-ыг сайн доромжилж байна даа. Захиалгат иймэрхүү нийтлүүд бүтэн жил гарах байх даа.

0  |  0
ZOCHIN(150.129.140.123) 2015 оны 08 сарын 27

Elbegdorj eronkhiilogch maani yag l hoid solongosiin kIM IR SEN AHTAI ADILHAN HARAGDAJ BN DA KKKKK

0  |  0
төрөө(162.217.133.121) 2015 оны 08 сарын 27

юун энхбаяр мангартдаг байншдээ саяхан л энэ хүнээс өөр хулгайч байхгүй тл гээд байсан яасан

0  |  0
төрөө(162.217.133.121) 2015 оны 08 сарын 27

юун энхбаяр мангартдаг байншдээ саяхан л энэ хүнээс өөр хулгайч байхгүй тл гээд байсан яасан

0  |  0
baagii(151.236.21.191) 2015 оны 08 сарын 27

manaihanch enhbayar gej hoshuurch baij tamruugaa ywj baigaagaa medehguil bndaa enkhbayar gedgiig oron dayaraa yamar hun gedgiig harsan l bzdee odoo bolooshde yugii n ingej hoshuuraad baigaa yum

tsetsegeee (167.114.196.207) 2015 оны 08 сарын 27

enhbayariigch mongol ergej tawibal jinhen uguirch hoosroh bailgui buh yum n ilchlegdej barigdsan huniig dahij gargana gedeg utgaguishdee

dfgdfh(85.234.133.148) 2015 оны 08 сарын 27

malnuud tenegtej baij balrahandee zugeer yrunhiilugchuu demjeechee

0  |  0
dfgdfh(85.234.133.148) 2015 оны 08 сарын 27

malnuud tenegtej baij balrahandee zugeer yrunhiilugchuu demjeechee

0  |  0
ааа(202.72.246.106) 2015 оны 08 сарын 27

Манай Монголын ард түмэн ямар хүлцэнгүй юм бэ та нарын мөнгийг луйвардаад өөрсдийгөө цагаатгах гэж байхад зүгээр хараад суугаад байхийн

0  |  0
Зочин(103.11.194.106) 2015 оны 08 сарын 27

Энхбаярыг дэмжиж байгаа.

0  |  0
selenge(103.26.194.13) 2015 оны 08 сарын 27

Odo enhbayr l garch irj ene bvhe.tei temtseh bh gesen naidvar bn busad ni hudla

0  |  0
irgen(112.72.11.101) 2015 оны 08 сарын 26

heni ni avilagch hen ni eh oronch bol doo.

0  |  0
Zochin(177.73.69.212) 2015 оны 08 сарын 26

Ogtsor, zasviin gazar uih

0  |  0
Зочин(122.201.24.8) 2015 оны 08 сарын 26

АН-хан ингэж салбагнаж, тавьтир алдснаараа Алтанхуягийнхаа араас орж 2016 оны сонгуулиар гудамжинд гарч лааз өшиглөх ажилтай болох вий дээ.

0  |  0
munkhuu(170.75.163.157) 2015 оны 08 сарын 26

enhbayar shig iim heeli haahuulia mongold delgetsen hun dahij uls turd garwal buur l hetsuudee

dawaa(104.131.89.85) 2015 оны 08 сарын 26

mongolchuud tehdee enhbayariig bol odoo medej baigaashde heeli hahuuliig mongold jinhen delgeruulsen hun bolomoor yum

0  |  0
dawaa(104.131.89.85) 2015 оны 08 сарын 26

mongolchuud tehdee enhbayariig bol odoo medej baigaashde heeli hahuuliig mongold jinhen delgeruulsen hun bolomoor yum

0  |  0
saraa(103.9.89.210) 2015 оны 08 сарын 26

enhbayar odoo boli boli buun us honzon baigaa bzi

0  |  0
2015(103.229.120.111) 2015 оны 08 сарын 26

авилгалын загалмайлсан эцэгтэй сүжрээд байвал ахуяг шиг л хусаад хаяна. удахгүй гончиг сбалаг хөөрцог нар далд орно. :-q :(( 8-X

0  |  0
Lalar(110.3.33.154) 2015 оны 08 сарын 26

Yltan hun toriin iim tom eronhiilogchtei uzeed barah uu?! Enhbayr odoo harij amardaa!

0  |  0
zochin(43.242.243.108) 2015 оны 08 сарын 26

MONGOLCHUUD mini ,TER TUSMAA ULS TURCH NRTEI DURAKUUD UKHER GEDGEE ULAM L BATLAAD BAIKH YUM DAA

0  |  0
Top