Хандгайтын уулзвар орчмын замыг түр хугацаагаар хаана

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 03

Дамбадаржаа-Шаргаморьт-Хандгайт чиглэлийн 16.35 км авто замын өргөтгөл шинэчлэлийн  ажлын хүрээнд “Майхантолгой 2”-ын уулзвараас Хандгайтын  уулзвар хүртэл 1.4 км авто замыг энэ сарын 03-ны 22:00 цагаас 10-ны 06:00 цаг хүртэл бүрэн хааж хучилтын ажил хийхээр болжээ

Тухайн хэсэгт түр зам гаргах боломжгүй тул зам, барилгын ажлын үед тээврийн хэрэгслүүд замын хөвөө хэсгээр нэг эгнээгээр нэвтэрэх юм байна.  

Иймд жолооч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top