ОБЕГ-ын алба хаагчид ОХУ-д дэгдсэн түймрийг унтраахаар явжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 03

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Онцгой байдлын ерөнхий газраас мэргэжлийн гал сөнөөгч болон эмч нараас бүрдсэн нийт 50 хүний бүрэлдэхүүнтэй багийг ОХУ-д томилон ажиллуулахаар болсон байна. Учир нь хойд хөршийн Сибирийн тойрогт олон мянган гектар газрыг хамарсан ойн түймэр дэгдэж чамгүй хохирлыг учруулаад байгаа аж. Тиймээс алба хаагчид өнөөдөр үүргээ биелүүлэхээр хойд хөршийг зорьжээ. Энэ хүү шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 1995 оны Үйлдвэрлэлийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн 2.3 дахь заалтыг үндэслэн гаргасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top