Юанийн ханш дахин буурна

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 16

Өмнөд хөршийн маань мөнгөн тэмдэгт болох юанийн ханш хоёр дахин буурна гэсэн цуурхал тархаад байна.  Учир нь дэлхийн эдийн засгийн ажиг­­лагчид болон Олон улсын Валю­тын сангийн мэргэжилтнүүд БНХАУ-ын эдийн засгийн уналт, хөрөнгийн бир­жийн савалгаа юанийн ханшийг оны сүүлч гэхэд хоёр дахин бууруулах төлөв ажиглагдсаныг онцолжээ. Ам.доллартай харьцуулахад 2,8 хувиар буурах төлөв байдал ажиглагдсан нь жилийн сүүлчээр дээрх таамаг биелнэ гэж үзэх үндэс болсон аж. 

Энэ оны нэгдүгээр сарын 1-ээс хойш юанийн ханш 2,6 хувиар буурсаар ирснийг онцолсон. Тиймээс БНХАУ-ын хөрөнгө оруулагчид болон юанийн ханшийг магнатууд анхааралдаа авах ёстой гэж мэргэжилтнүүд тайлбарлав. Энэ үйл явдлыг дэлхийн ханшийн уналттай холбон тайлбарлаж болохыг Хятадын эдийн засагчид онцолсон. Гэхдээ оны сүүлчээр ханшийн уналт арай ч хоёр дахин унахгүй болов уу гэж “Синьхуа” агентлаг уламжилсан юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top