Хайгуулын 490 тусгай зөвшөөрөл олгожээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 30

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш 490 тусгай зөвшөөрөл шинээр олгосон ба тусгай зөвшөөрөл олгох боломжтой 446 өргөдлийг холбогдох аймгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлжээ.

Түүнчлэн Дорнод, Дундговь, Говь-Алтай зэрэг аймгийн нийт 120.880 га бүхий 10 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалтад оролцох саналыг энэ сарын 28-нд Ашигт малтмалын газарт нээсэн.

 Мөн энэ сарын 14-ний өдөр Дорноговь, Булган, Баянхонгор зэрэг аймгийн нийт 79.952 га бүхий 10 тайлбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зарласан. Саналыг ирэх сарын 14-ны өдөр нээх аж.  

 Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгохоор  нийт 7 удаа  сонгон шалгаруулалт зарлажээ. Сонгон шалгаруулалтын дүнд 42 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна. Өнөөдрийн байдлаар нэр бүхий 5 талбайд огт санал ирүүлээгүй, ирүүлсэн санал нь “үнэлгээний баримт бичиг”-т заасан  шаардлага хангаагүй  аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top