Газарт хөдлөлтийн улмаас нурах эрсдэлтэй барилгуудад шалгалт хийжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 05

Улаанбаатар хотоос зүүн хойд зүгт 70 км-ийн зайд орших Нийслэлийн Налайх хотын 6 дугаар хорооны Гүнжийн сүм гэдэг газарт/У-107014’ Ө-48005’/  энэ сарын 3-ны өдрийн 17:30:00 цагт 3.5 магнитуд, 17:30:58 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт 2 удаагийн давтамжтайгаар болсон тухай ООГФСХ-ээс мэдээлсэн. 

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохирол гараагүй талаар албаны эх сурвалж мэдээллээ. 

Мөн Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Налайх дүүргүүдийн нурах магадлалтай 25 барилга байгууламжид үзлэг шалгалтыг зохион байгуулахад ямар нэгэн эвдрэл гэмтэл, ан цав, цууралт илрээгүй байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.131.230.238) 2015 оны 10 сарын 05

25 барилгаа нэрлээч

0  |  0
Top