“Монгол төрийн сахиусны цам” үзэсгэлэн нээгдлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 09

Эдүгээ Чойжин ламын сүм музейд Их хүрээ, Манзушир, Чойр хийцийн урлаачдын бүтээсэн 80 гаруй цамын баг, хувцас хэрэглэл хадгалагддаг. Тэгвэл эдгээрээс түүвэрлэн сорчилж  50 гаруй цамын хувцас, хэрэглэлээр “Монгол төрийн сахиусны цам” үзэсгэлэнг нээлээ. Мөн үүний хажуугаар дахин давтагдашгүй, сор болсон 45 бүтээлийг “Цам” цомогт оруулж өнөөдөр давхар нээлт хийсэн юм.

Хэдийгээр бусад хийд, шашин соёлын газарт цамын үзэсгэлэн гардаг ч Чойжин ламын сүм музей дэх үзмэрүүд нь ховор нандинд тооцогддог байна. Тухайлбал, монгол цамын дайчин тэнгэр гэгддэг Улаан жамсран, Гомбо бурхныг нэрлэж болох юм. 

Гол нь Чойжин ламын сүм музей дэх цамын үзмэрүүд нь цогц хэлбэрээр хадгалагдан үлдсэнээрээ онцлог аж.

Монголд цамыг анх 1723 онд Зүүнгарт дэглэж гаргасан байдаг. Улмаар 1786 онд Эрдэнэ зуу хийдэд, 1811 онд Хүрээнд Далай ламын дэгээр гаргаж байжээ. 1916 онд Чойжин ламын сүмд Буян Ерөөлт буюу Дашчойнхорлин сүмийн дэг ёсоор үйлдсэн байна.

Цамын үзэсгэлэн өнөөдрөөс эхлээд 10 дугаар сарын 25-ныг хүртэл Чойжин ламын сүм музейд гарах юм

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
toohgyi ee!chetgerte(82.255.5.169) 2015 оны 10 сарын 11

tooj bichehgyi ee!!!

0  |  0
Top