Киви хамтлагийн дуучин УКА шинэ цомгийн баяраа хийнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 02

Киви хамтлагийн дуучин УКА өөрийн бие даасан цомгоо сонсогч, фэнүүддээ хүргэхэд бэлэн болжээ. Энэ удаагийн цомгийн продюссерээр дуучин бүсгүй өөрөө ажилласан бөгөөд түүний хоёр дахь бие даасан цомог болж байгаа юм.  Харин хөгжмийн найруулгыг Ocean Grey студи, дууны миск мастеринг АНУ-д Рагу хийжээ. Мөн цомгийн зураг авалтыг IC студи хийсэн бөгөөд чадварлаг баг хамт олонтой хамтарч, чансаатай уран бүтээлийг хүргэхээр зорьсон нь түүний бүтээлээх харагддаг. Түүний энэ удаагийн цомогт багтсан “Амжиж хөтөлье гараас чинь”, “Мөрөөдөл бид хоёр”, “Зүрхэн тэмдэг” дууны клипүүд аль хэдийн үзэгчдийн хүртээл болсон байгаа. Шинэ цомгийн баяр энэ сарын 4-ний өдөр Marquee 27 club-д 20 цагаас “11/06 Album Release Party” нэртэйгээр зохион байгуулагдах гэж байна. Шинэхэн цомгийн баярт Киви хамтлаг, Дуучин Наагий, Оки, Хар сарнай хамтлагийн Амараа нар оролцож уран бүтээлээ хүргэх аж. Цомгийн баярын тасалбарын үнэ 30.000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бөгөөд тасалбарт Oriflame брендийн гарын бэлэг дагалдана. Та Тасалбарыг Marquee Club-ээс худалдаж авах боломжтой бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээллийг 96969891 дугаараас авах боломжтой юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ок(183.81.169.22) 2015 оны 12 сарын 07

Киви.гийн гурав арай л дэндүү хоолой муу юмаа, укагийн цомог ямар юм болдоо, хөдөлмөрийгнь үнэлэе дээ.

0  |  0
Top