Огцом баяжсан Налайхын Засаг дарга Х.Болдбаатар

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 06

Эрх мэдэл, албан тушаалаар дамжин богино хугацаанд хэрхэн “баяжиж” болдогийн үлгэр жишээ болохуйц нэгэн хүний бол  Налайx дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар юм.Налайх дүүрэг хоёр даргатай болоод байгаагийн нэг нь дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар. Дүүргийнхээ төдийгүй нийслэлчүүдийн дунд “нисдэг дарга” хочтой тэрээр өнгөрсөн 2014 онд 40 гаруй удаа гадаадад томилолтоор аялсан нь дээрх хочыг өгөх шалтгаан болсон гэх.  Ажлаа хийж чадахгүй байна гэсэн үндэслэлээр ИТХ-ын хуралдаанаар ажлаас чөлөөлөх шийдвэр гарчээ.

 

Гэтэл Х.Болдбаатар нарийн бичгийн даргын хамт тамгаа авч зугтсан удаатай.Зугаалсан асуудлаас нь гадна хууль бусаар газар олгосон гэж дүүргийн иргэд нь АТГ-т шалгуулж ч байсан. Хүмүүсийн амнаас ам дамжин яригдаж байгаагаар бол “Засаг дарга Х.Болдбаатар урьд өмнө ямар нэг бизнес хийж байгаагүй. Ийм их хэмжээний мөнгө цуглуулсан байх ямар ч боломжгүй. Тэгэхээр Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа иргэд аж ахуйн нэгжид газар худалдах, олгосон газрынхаа оронд бэлэн мөнгө, автомашин авдаг” гэх юм билээ.  Сонгуулиас өмнө гэр хороолол дундаас дүүргийн хөгжил цэцэглэлт,  ардчилал хүний эрх чөлөө, тэгш байдлын тухай гал цогтой үгээ хэлж, үйлдлээрээ манлайлдаг байсан  Х.Болдбаатар  даргыг  “хонины арьс нөмөрсөн чоно” байсан гэдгийг бид яаж мэдэх билээ гэж Налайхчууд өдгөө халаглаж  сууна.

 

Түүний хууль бус үйлдлүүдийн талаарх ганц хоёрхон жишээ дурьдахад Х.Болдбаатар дарга дүүргийн хөрөнгөөр БНСУ тэргүүтэй гадаад улс орнуудад 30 гаруй удаа зорьчсон байх ажээ. Түүний ингэж Солонгос улс руу байн байн очих болсны шалтгааныг зарим хүмүүс казино тоглохоор явдаг гэж хэлэх юм билээ. Мөн аудитын газрын шалгалтаар Х.Болдбаатар даргыг дуудлага худалдаагаар дамжуулан төсөвт төвлөрүүлэх  ёстой газрын төлбөрийг дуудлага худалдаа, ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулалгүйгээр хэрэгжүүлжнийслэлийн төсөвт 17.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг  дурьдаад энэхү төлбөрийг 2015 оны 09 сарын 30-ны дотор Нийслэлийн төсөвт төвлөрүүлэхийг үүрэг болгожээ.Өнгөрсөн 2015 оны долдугаар сард тус дүүрэг дахин нэг Захирагчтай болсон нь Ш.Хаан. Захирагч нь Засаг даргаасаа хамаарахгүйгээр хотын нийгмийн асуудлыг хариуцна, Засаг дарга нь Захирагчаасаа хамаарахгүйгээр  хотынхоо ажлыг хийнэ гээд толгой эргүүлсэн чиг үүрэгтэй болсон нь Х.Болдбаатарыг эрх ямбыг хязгаарлаад буй. Захирагчаасаа давсан эрх ямбагүй ч Налайх дүүргийг удирдаж байгаа Х.Болдбаатар энэ удаад Налайх дүүргийнхээ захирагч болохоор санаархаж байгаа гэх. Гэвч намын зүгээс ИТХ-ын сонгуульд нь түүнийг зүтгүүлэх саналтай байгаа сурагтай. Х.Болдбаатрын хувьд хэрхэн сонголт хийхээс шалтгаалан одоогийн байр сууриа хадгалаад үлдэх боломж нь тодорхой болох юм. 

Эцэст нь хэлэхэд эзэнгүй юм шиг иргэдээ доромжилж, эрээ цээргүй шуналдаа хөтлөгдөн хийсэн Х.Болдбаатар даргын  хууль бус үйлдлүүд шүүхээр бус түүний мөнгөөр дарагддаг болж. Гэхдээ ард түмэн ой санамжтай дахин НИТХ-д намаа удирдан орно гэсэн аархалыг чинь 2016 оны сонгуулиар нэг мөр авч хаяах байлгүй дээ. Төрийн мөнгөөр баяжсан тэрбумтан Х.Болдбаатарын талаар paparatsi.mn “Хар Баасан гараг”-ийнхаа дугаарын зочиноор хамгийн тодоор тоймлон онцлож бичлээ.

 







Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(139.5.218.165) 2016 оны 05 сарын 06

Төмөр замийн гурван угсармалаас гаралтай гомо мөнхжаргал, ландага батцэнгэл гэж хоёр алдартай эр бий. Ландага нь аяга хоолноос болж төрсөн эх рүүгээ зуудаг нохой тавьж явсан бол мөнхжаргал н барйнийхаа залуухан хөвгүүнийг шоронгийн гаж сонирхлоос болж татаж чангаагаад энэнээсээ болж гомо мөнхжаргал нэр авсан хүн байгаан

0  |  0
Top