“Өнөр бүл”-ийн өнөө цагийн төрх

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 13

Монголын кино урлагийн алтан үеийнхний уран бүтээлд тооцогддог “Өнөр бүл” киног  сэргээн бүтээж байгаа нь олны анхаарлыг татаад байгаа билээ. “Хүлэгү пикчрс”, “Монгол кино нэгтгэл” хамтран Монголын хуучны кинонуудыг эдүгээчлэн бүтээх төсөл хэрэгжүүлж байгаагийн анхных нь “Өнөр бүл” кино болж байна. Сайхан сэтгэлтэй хэрнээ бүтэлгүй Гармаагийн хөгжилтэй адал явдлыг эдүгээчлэн найруулсан энэ кино 1980 онд бичигдсэн анхны зохиолынхоо гол шугамаас огт гажаагүй гэдгээрээ онцлог аж. “Бусад хуучны монгол кинонуудыг бодвол социалист үзэл суртал байхгүй, хөнгөн, өнөө цагт буулгахад дөхөм учраас энэ киног сонгосон” гэж тус киноны ерөнхий найруулагч С.Баттулга хэллээ. Гармаагийн дүрд жүжигчин Д.Баттөмөр тоглосон бол Цэрмаагийн дүрийг “Боловсрол” телевизийн сэтгүүлч Б.Болормаа бүтээсэн байна.

“Өнөр бүл” кино анх дэлгэцнээ гарсан 1980 онтой харьцуулахад 36 жилийн дараах Монгол орны хөгжил дэвшил, хүмүүсийн харилцаа хэрхэн өөрчлөгдсөн болохыг энэ киноноос харж болох нь.

Өмнө нь хийгдсэн киног ийнхүү өнөө цагтай холбон, дахин хийх нь өдгөө кино урлагийн нэг төрөл болоод байгаа аж. Тухайлбал Оросын “Ийм нэгэн явдал”, “Үүрэг хүлээсэн цагт” зэрэг олонд танигдсан кинонуудыг нэрлэж болно. Тиймээс “Хүлэгү пикчрс”, “Монгол кино нэгтгэл” хамтран Монголын хуучны кинонуудыг эдүгээлчэх төсөл хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд дараагийн киноныхоо нэрийг ч гаргаад байгаа аж.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.31.4) 2016 оны 05 сарын 13

Huurhun kino shuu

0  |  0
Zochin(43.242.241.218) 2016 оны 05 сарын 13

Ene batagaas uur jujigchin oldooguu ym bhdaa, harhaar l durgui hureed bh ym

0  |  0
Батмөнх(158.69.25.151) 2016 оны 05 сарын 13

хэдэн найруулагчид яаж мөнгө олох вээ л гэж боддог болждээ. Эмгэнэл.

0  |  0
Top