Ц.Сандуйг НИТХ-ын даргаар томиллоо

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 06

НИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган хуралдаж байна.

Уг хурлаар  Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Дөнгөж сая НИТХ-ын даргаар Ц.Сандуйг томиллоо.

Үүний дараа хуралдаан 15 минутын завсарлага авав. Удахгүй хотын даргад нэр дэвшүүлсэн Су.Батболдын тухай хэлэлцэнэ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top