АН-ын эрх мэдэлтнүүд “эд, эс”-үүдээ нухчин дарж буй нь тус намд тэсрэлт авчрах нь

2016 оны 11 сарын 30

Уг нь өдийд Ардчилсан намынхан эрх баригчидтай жинхэнэ үзэлцэж, алдаа нь дээр нь тоглож байдаг цаг. Гэтэл өөр хоорондоо чулуу шидэлцээд завгүй. Хаа байна тэр “АН-д сөрөг хүчин байх нь л зохидог” гэдэг үнэлэмж хүртэл алга болчихлоо. Өөрөөр хэлбэл Ардчилсан нам дөрөвхөн жил эрх барьснаасаа болж эрх баригч ч байж чадахгүй, сөрөг хүчин ч байж чадахаа больжээ гэдэг дүгнэлтэд хүрээд байна.

Намын үйл ажиллагааг “амилуулж” байдаг анхан шатны байгууллага, улс төрийн ажилтнууд, хэрэг эрхлэх газрын дарга, ажилтнуудыг Их хуралд оролцуулахгүй байгаа нь АН-ын өнөөгийн удирдлагуудын алдаа. Тэд өнгөрсөн хугацаанд ҮЗХ-ны хурлаа удаа дараа хийж чадахгүй хойшилсоор байсан нь ч мөн л ийм учир шалтгаантай. Анхан шатныхнаасаа айсан, тэднийгээ нухчин дарсан нам ямар байдгийг Н.Энхбаяр даргатай тухайн үеийн МАХН-аас суралцсан одоогийн АН-ын дарга З.Энхболд өөрөөсөө цагийн механизмтай тэсрэх бөмбөг уячихаад хаа хүртэл явах бол.

АН дүрэмдээ шинэчлэл хийж байгаагаас хамгийн их таалагдсан заалт нь өнгөрсөн хугацаанд “Ерөнхийлөгч болохын тулд” ашигласаар ирсэн АН-ын даргын суудлыг Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гишүүндээ өгөхөөр тусгасан явдал. Гэхдээ намын дарга хэн байх нь “өрөөлийн бөхийг засахгүй байх” гэдэг талаасаа Ерөнхийлөгчид нэр дэвших тэр хүнд маш чухал. АН, МАН-ын хамгийн хүчтэй хоёр хорчин С.Баяр, М.Энхсайхан нарыг Элчин сайдаар томилж “хил давуулан шидсэн”. Гэвч тэдний шийрийг хатаах хорчид цөөнгүй. АН дотроо олон фракцтай, дайсагнасан байдалтай байна. МАН ч мөн адил. Энэ бол хорчид төрөн гарах нөхцөл бүрдсэн гэсэн үг.

АН-ын дүрмийг өөрчилж буй, “баримт бичиг үйлдвэрлэж толгойгоо өвтгөж суугаа” тэр хүмүүс дотроос хорчдыг олоход амархан. Хэрэв АН өөрсдийнхөө хэлснээр “цэвэршихийг” хүссэн бол дүрэм зохиох ажлаас зугтаж болох байсан. Гэтэл намын дүрмийг зохиох нь өөрөө асар өндөр амбийцтай, ашигтай ажил болж хувирав. Өнөөх л улиг домог болсон хууччуул, намын даргын тойрон хүрээлэгчид. Харамсалтай нь намын анхан шатны гишүүдийн оролцоог улам боомилсоор, бараг л гурван үеийн намтарт нь анализ хийж байж намынхаа Их хуралд оролцох ёстой мэтээр мэдүүлгийг нь авч байна.

Энэ бүхний эцэст АН-ынхан дундаа амбийцных нь хор гарсан, төрийн байгууллагад олон том албан тушаал хашиж байсан зангарагтайн хувьд Г.Батхүү “Үүрийн дарга нарын холбоо” гэгчийг байгуулжээ. Жижигхэн Монголоо задлахын төлөө бус нэгтгэхийн төлөө явдаг түүнийг “Холбоо Батхүү” гэж хочилдог ч намын эрх ашгийн дэргэд өөрийнх нь нэр хүнд унасан ч яахав юм байх аа. Ингээд 21 аймгийн үүрийн дарга нарын холбооны дарга нартай өчигдөр онлайн хурал хийжээ. Маш их эрэлттэй, хүлээлттэй байгаа нь мэдрэгдэж онлайнаар хурлыг дамжуулах техник хэрэгсэл нь байнга саатаж байв. Ингэтлээ дуу хоолойгоо хүргэх гэж “ангаж цангасан” байна, АН-ын удирдлагууд аа!

Яагаад үүр нь хэлэлцээд Их хуралд хангалттай төлөөллөө оролцуулж болохгүй байгааг, яагаад орон нутгаас дэндүү цөөн хүн ёс төдий оролцуулж байгаад тэд цухалдаж байлаа. Мөн АН-ын үүрийн дарга нарын холбооноос “АН-ын даргын сонгуулийн үйл ажиллагааг сунгаагаар, бүх шатны гишүүдийн оролцоотойгоор сонгох нь анхан шатны оролцоог хангасан суурь шинэчлэлийн нэг болж чадна гэж үзэж байна. Түүнчлэн намынхаа Их хурлыг орон даяар шууд дамжуулан үзүүлэх, 160 мянга гаруй гишүүд, олон нийтэд нээлттэй хуралдахыг” АН-ын Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгээс шаарджээ. Өөрөөр хэлбэл Ардчилсан намынхан дотоод ардчиллыг хүсэж байна. Бэтгэрсэн гишүүдээ хараад эдүгээгийн намын дарга өширнө үү гэхээс өрөвдөж гэмшиж байгаа шинж алга.


Яг үнэндээ АН-ынханд өнөөдөр дарга биш ардчилал хэрэгтэй байна. Тиймээс ч АН-ын дарга болохоор нэр дэвшиж буй хүмүүстээ итгэхгүй, сонгох сонирхол ч үгүй байгаа нь ажиглагдлаа. Эхлээд нэр нь дуулдаж байсан Л.Гантөмөрийн хувьд залуусын төлөөлөл мөн хэдий ч өмнөх Засгийн газарт байсан, АН-ын даргаа эсэргүүцэж чаддаг иртэй лидер биш гэдгийг нь харсан болохоор итгэхгүй байна

Ж.Батзандангийн хувьд “Хуучин АН биш шинэ Ардчилсан намыг удирдана” гэчихсэнээсээ болж “Энэ одоо хэзээ, хаанаас ирсэн хэн билээ гэдгээ мартчихаж” гэж эгдүүцлийг нь төрүүлж орхисон. Нээрээ ч түүнийг ямар үед нь АН ивээлдээ авлаа. Яагаад хуучин нмыг нь эсэргүүцээд шинийг нь удирдахад итгэл үзүүлнэ гэж найдав, энэ хооронд АН-ынханд үнэлэгдэхээр юу хийсэн юм бэ” гэдэг асуултад хариулахад амаргүй л дээ. Монголын хэмжээнд байг гэхэд АН-ын хэмжээнд Ж.Батзандангийн үгэнд орох хүн хэд билээ гэдгийг тооцоолж байж ийм сонголт хийсэн нь дээр байх.

Д.Эрдэнэбатын хувьд шууд “Хуучин АН” гэж харагдаж байгааг үгүйсгэх аргагүй. Хуучин АН юугаараа муу, юун дээр алдсаныг харж байсан гэрчийн хувьд тэр алдааг засаж чадна гэж найдаж болох ч намын жирийн гишүүд дэмжигчид тэгж хараа ч уу, үгүй ч үү. Дийлэнх нь энэ бол “Шинэчлэл ярьдаг хуучин лидер” гэж тодорхойлон Н.Алтанхуяг даргатай АН-ын генсек, Н.Алтанхуягийн Засгийн газрын сайд л гэж харах болов уу.

Нэр нь одоо л дуулдаж буй М.Чимэддоржийн хувьд “Женкогийн хүн” гэдгээс өөр тодорхойлолт ч, түүнийг өөрөөр харах боломж ч олдохгүй байгаа юм. Харин ч “Женко” өөрийнхөө “дайсанууд”-ын эсрэг “нэг хүүхэд” тавьчихлаа л гэлцэж байна.

Цагтаа цалгиж явсан П.Цагаан уг нь бараг лидер. Гэхдээ сүүдэрт нуугдсан түүнийг “Шинэчлэгч” гэж харахад маш хэцүү байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой түнжин тасарсныг намынх нь цөөнгүй хүн мэдэх ч цэвэр ариун арга замаар “салан тусгаарлагдаж” буй нь энэ.

С.Эрдэнэ мөн л З.Энхболдын “чихээс”-ээр Алтангадасынхантай тулалдах гэж томилогдоод байна. Харин Л.Болдыг овоо эрүүл гэж харж болох ч нэг улайрахаараа Монголын хөрсөн дээр ч буухгүй, АН-ынхандаа ч ойлгогдохооргүй онолоор шүршиж дэмжигчдээ үргээдэг.

Товчхондоо хамгийн аятайхан кандидат буюу ирэх Ерөнхийлөгчийн сонгуулиар ч, 2020 оны УИХ-ын сонгуулиар ч намаа ялуулж чадах нэг хүн АН-ын даргад нэрээ дэвшүүлсэнгүй, Үүрийн дарга нарын холбооны дарга хийгээд шогшиж явах аж. Тэр нь Г.Батхүү. Албан тушаалд ханаж цадчихсан, өнгөрсөн сонгуулиар намаасаа сонгуульд нэр дэвшихийн тулд зарим эд хөрөнгөө /хувьцаагаа/ хүртэл барьцаанд өгч арайхийн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ намынхаа даргаас дахин гуйж авсан гэдэг. Гэвч өнөөх л одоо намын дүрэм дээр “ухнатаад” суугаа нөхдийн зохиосон түүхий мөрийн хөтөлбөр намынхаа олон гишүүнийг гудамжинд гаргасан. Баян хүнд хохирол байдаггүй л гэхгүй бол бусдынхаа адил хохирсон тэрбээр намын дарга болъё ч гэсэнгүй, больё ч гэсэнгүй. Үүрүүдийн холбоотой зууралдаж яваагаас нь харвал тахиа дэгдээхэй болохоосоо өмнө өндөг байдгийг мэддэг бололтой юм. Тиймээс дотоод ардчилал гэж хашгирагчдад зарцлагдан намынхаа эд, эсийн түвшинд ажиллахаар “Үүрүүдийн холбооны дарга” гэж шоолуулахаас ч зовохгүй өдөр шөнөгүй зүтгэж явна. Эрх мэдэл, их мөнгөнд хөлчүүрхэж ухаангүй согтоод клиник үхэлд байгаа намаа “эрүүлжүүлэх” гэж яваа тэр л АН-ын даргад хамгийн зохимжтой нь юмсан. Гэвч АН-ынхан сохор, дүлий, дээр нь зүрхгүй болж дээ.

У.Оргилмаа

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.41.13) 2016 оны 12 сарын 01

АН зайл

0  |  0
Хэгэ хого(150.129.143.133) 2016 оны 11 сарын 30

Архичин Батхүү юудаа ониго ониго

0  |  0
Эр(103.57.93.16) 2016 оны 11 сарын 30

Оргилмаа чяахав хэдхэн цаасанд явдаг хүүхэн ийм хүнээр захиалгат юмаа хийлгэж байдаг Батхүү эргүү гар юмдаа

0  |  0
зочин(202.21.106.152) 2016 оны 11 сарын 30

АНын даргаар АНын анхдагч нараас томилох нь зөв.Шинэчлэл хийхийн тулд шинэ залуу даргатай болно гэж солиорохоо болих хэрэгтэй.АНын хийж бүтээсэн асар их үнэт зүйлсийг үгүйсгэх эрх хэнд ч байхгүй шүү.БатҮүлийг санал болгож байна.

0  |  0
Зочин(202.9.41.13) 2016 оны 11 сарын 30

Ардчилсан нам азгүй нам. Монголын төрийн жолоог атгах тоолондоо самардаг тийм л азгүй нам. АН-ын дотоод зөрчил тогооноосоо хальж байгааг монголчууд харж л сууна. УИХ-д олонхи болохоороо фракцууд нь учраа олохоо байж, сандал ширээний төлөө нүдээ ухаж өгөхөөс ч сийхгүй тийм л хүмүүс. Гадаадын хөрөнгө оруулагчид АН-ыг засаг толгойлохоор зугтаагаад явчихдаг. Улсынхаа эдийн засгийг траншейны нүх рүү унагачихаад хээвнэг худал зална. Мөн ч ичих нүүргүй улсууд шүү дээ, энэ АН-ынхан. Тэдний ингэж гунигт дуу аялах нь аргагүй юм. Тэд Монгол улсыг барьцаанд тавиад асар их зээл авчихсан хүмүүс шүү дээ.

0  |  0
пялдага(202.9.42.225) 2016 оны 11 сарын 30

У.Оргилмаа ёстой онигоо болж дээ.очиж очиж нэг муу Архичин шүү. :D

0  |  0
дэмжигч(202.72.242.5) 2016 оны 11 сарын 30

амаржаргалыг дарга болгооч

0  |  0
АН-ын дэмжигчид(43.228.131.45) 2016 оны 11 сарын 30

Батхүү нь дээр дээ.Үүх түүхийг нь унш.Зорилгы нь хар.АНынхан сохроогүй.Өнөөдөр үүрүүдийн үгийг Их хуралд оруулах хүсэлтэй хүн Батхүү л байна.Ийм л даргыг бид хүсч байна

0  |  0
зочин(103.26.195.231) 2016 оны 11 сарын 30

Батхүү намын дарга боллоо юу?Жинхэнэ нам дамнасан олигархи ёстой захиалгаар бичүүлж дээшээ авирах санаагаа ил тод харууллаа даа? Бас болоогүй ээ Чингэсийн хойд дүрд өөрийгөө тодруулчихсан явж харагдсан биз дээ? Энэ ч арай л байна даа? АН -с өөр хэний ч санаанд нийцэх эмэгтэй дарга болчихоор бүсгүйчүүд зөндөө л бий дээ? Хууччуул бол яагаад ч өөрчлөлт авчрахгүй шүү?

0  |  0
gamba(202.179.11.10) 2016 оны 11 сарын 30

Энэ хэдээс Цагаан л байна даа

0  |  0
oyun(124.158.109.216) 2016 оны 11 сарын 30

Tsagaan l tohirono doo, yun Bathuu, yun Gantumur, bas yun balai Erdenebat ve, neeh chuhal tsarailj yarvail ireed l zandarcg zagnaj baigaa ayatai yaridag hun shtee, erdenebat, Buyangiin Jagaa heg sain helj sharaa bolgosnoos hoish yarvalzah ni arai bagasaj,

0  |  0
oyun(124.158.109.216) 2016 оны 11 сарын 30

Tsagaan l tohirono doo, yun Bathuu, yun Gantumur, bas yun balai Erdenebat ve, neeh chuhal tsarailj yarvail ireed l zandarcg zagnaj baigaa ayatai yaridag hun shtee, erdenebat, Buyangiin Jagaa heg sain helj sharaa bolgosnoos hoish yarvalzah ni arai bagasaj,

0  |  0
Ардчилагч(202.9.43.26) 2016 оны 11 сарын 30

Батхүү зовлого мөнгөтэй гэсэндээ овоо хэдэн бор юм төлж бичүүлж дээ.Цаадуул нь нулимна даа.

0  |  0
zochin(202.9.42.137) 2016 оны 11 сарын 30

ene neg heden hulgaichaasa salahguy bol ene namiin ner hund uurd ter door, baliar yumnuudiig namaasa huuguuchee zaluuchuudaa

0  |  0
гантемер(103.57.95.244) 2016 оны 11 сарын 30

ХА ХА ХА ХА БАТХУУ ЮУ ДАААААААА........ ОВОО Л ЮМ ЕГЧ БИЧУУЛЖ ДЭЭ ОНИГОО НИГОО

0  |  0
ххх(103.10.22.12) 2016 оны 11 сарын 30

ха ха Батхүү нам удирдлаа юу чадлаа юу

0  |  0
Xamuu(103.57.92.196) 2016 оны 11 сарын 30

Xen ni ch baisan xereggyi xog shaarnuud. Ochiz suux gazar ni xyleej baixad bad nam yarixtaigaa. Ard tymen da ij songono gej serj zyydelj seryyn martaj baig

0  |  0
Зочин(42.146.34.205) 2016 оны 11 сарын 30

Гантөмөр намаа самарна. Өнгөрсөн 4 жил АН-ын нэр хүндийг Боловсролын сайд байхдаа онцмуу хийсэн учраас намын нэрийг шалан доор оруулсан. Намыг удирдаж чадахгүй, муу санаатай хүнд эрх мэдэлд зохидоггүйг харлаа

0  |  0
ааагиййй(180.149.98.182) 2016 оны 11 сарын 30

Батхүү гэж хэцүү л нөхөрдөө. Хүн чанар муу...Ардаас дүрэхдээ гаргуун...

0  |  0
111(124.158.93.71) 2016 оны 11 сарын 30

гантөмөр нь арай ноён нуруутай байлгүйдээ

0  |  0
Top