Британийн ханхүү Америк бүсгүйтэй сүй тавина

2017 оны 01 сарын 15

Британийн ханхүү Харри жинхэнэ хайр дурлалтайгаа учиржээ. Тэрбээр “Suits” киногоороо үзэгчдэд танигдсан Америк жүжигчин бүсгүй Меган Марклтай өнгөрсөн оноос эхлэн болзож эхэлсэн бөгөөд 11-р сард албан ёсоор мэдэгдэл хийж харилцаагаа хүлээн зөвшөөрсөн билээ.

Тэдний хайр дурлал улам бүр гүнзгийрч, хосууд сүй тавихаар төлөвлөөд байгаа гэнэ. Энэ тухай хосуудын дотны найзууд ярьжээ. Британийн ханхүү Харри найз бүсгүйтэйгээ 2017 онд “амжиж” сүй тавих бодолтой ажээ. Жүжигчин Меган Марклыг ханхүүгийн эмээ хатан хаан Элизабет таалж, тэдний харилцааг дэмжиж байгаа тухай хэвлэлээр шуугьж байсан удаатай.

И.МӨНХЦЭНГЭЛ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top