АН-ын генсек Ц.Туваан уу, Г.Байгальмаа юу

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 13

 Ардчилсан намын VII их хурал өчигдөр болж намын даргаа батламжилсан. Энэ удаагийн хуралдаанаар намын дүрмээ баталсан юм. Мөн Үндэсний зөвлөлдөх хорооны нэрийг өөрчилж Үндэсний бодлогын хороо болгосон ба 380 төлөөлөгчтэй болж өөрчлөгдөж байгаа аж. Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг Үндэсний бодлогын хороогоор томилохоор болсон байна.

АН-ын гал тогоог удирдах эрхэмд хоёр хүн хүчтэй яригдаж байна. Их хурлыг зохион байгуулах хорооны ахлагч Ц.Туваан томилогдох магадлал тун өндөр байгаа юм. Ц.Туваан бол “Шонхор” фракцийн гишүүн. С.Эрдэнийн хүн гэж хэлж болно. АН-ын даргын сонгуульд С.Эрдэнийн ерөнхий менежерээр ажилласан байна. Ц.Туваан Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын алба хашиж явсан нэгэн юм. Намын сонгуулийн менежер, дотоод ажилд туршлага хуримтлуулсан улс төрч юм. Иймээс түүгээр намынхаа гал тогоог удирдуулах сонирхол С.Эрдэнэд бий.

Мөн ЕНБД-д Г.Байгальмаагийн нэр яригдаж байна. Г.Байгальмаа бол МоАХ-ны угшилтай. “Женко” Х.Баттулгын хүн. Барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан. Түүнээс хойш З.Энхболд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа зөвлөхөөрөө богино хугацаанд авч ажлуулсанаас харахад тэрээр Г.Байгалмааг дэмжих боломжтой.  

О.Магнайгийн нэр яригдаж байсан ч намын удирдлагуудын зүгээс дэмжлэг аваагүй гэсэн мэдээлэл байна. АН-ын дарга энэ долоо хоногтоо багтаан намын ЕНБД-аа томилох юм байна.

Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nyam(66.181.179.56) 2017 оны 02 сарын 13

Daraagin songuuld yaliya gej bodvol 2-uulaa hereggui dee6

0  |  0
Top