Аврагчид 21 хүний амь насыг авран хамгаалав

2017 оны 02 сарын 20

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 1 дүгээр орцны жижүүрийн өрөө шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 14-ны өдөр 14:54 цагийн орчим тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсэн байна.

Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн  ахлах дэслэгч Э.Энхбаяр захирагчтай гуравдугаар салааны аврагчид ажиллаж, гал түймрийн голомт, утаажилтын бүсээс 21 хүнийг гаргаж, амь насыг нь авран хамгаалсан байна.

Тус байрны жижүүрийн өрөөнд гал гарсны улмаас тухайн орцонд утаажилт үүсч, оршин суугчид угаартах нөхцөл байдал үүсээд байжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
оооооооооооооооо(202.131.238.58) 2017 оны 02 сарын 20

одоо эдгээрт цагдаа нар шиг шагналууд ирэх болов уу ажилчин юм чинь гээд хаях болов уу

0  |  0
Top