Пак Гын Хег ОГЦРУУЛЛАА

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 10

БНСУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хе өнөөдөр 10.00 цагт Үндсэн хуулийн цэцийн найман гишүүний 100 хувийн саналаар огцорлоо. 

Түүний нэр холбогдсон улс төрийн дуулиантай холбоотой асуудлаар тус улсын хамгийн том компаниудын удирдлагууд хүртэл Үндэсний Ассамблейн байранд нээлттэй байцаалт өгч байсан цаг саяхан. Тус байцаалтад Солонгосын эрх баригч “Сэйнүри” намын есөн хуульч, сөрөг хүчний мөн есөн төлөөлөгч оролцон долоон компанийн эздээс асуулт асууж, байцаасан бөгөөд үүнийг орон нутгийн телевизүүдээр шууд дамжуулан үзүүлсэн байдаг.

Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дотнын найз Чой Сун Сил нь “Мир”, “К-Спорт” гэх сан байгуулж түүндээ хандив өгөхийг томоохон компаниудаас шаардаж, 77 тэрбум вон босгосон гэх баримт илэрсэн. Хэргийг Прокурорын газраас шалгаж байгаа ч мөрдөн байцаалтыг түргэтгэх зорилгоор тийнхүү долоон компанийн эздийг байцаасан байна.

Прокурорын байгууллагын тогтоосноор “Samsung” компани БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хегийн найз гэгдэх Чой Сун Шилийн хоёр санд 20.4 тэрбум воныг хандивласан байна. Мөн Чой Сун Шилийн охинд нэг тэрбум воны үнэ бүхий морь бэлэглэснээ “Samsung” компанийн дэд захирал И Жэ Ён хүлээжээ. Харин мөнгө хандивласныхаа төлөө ямар нэг давуу эрх болон хариу тусламж аваагүй гэж мэдэгдсэн байна. Мөн Ерөнхийлөгч Пак Гын Хетэй ганцаарчилсан уулзалт хийснээ И Жэ Ён хүлээн зөвшөөрсөн ч соёл, спортын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүссэнээс биш мөнгө өгөхийг хүсээгүй гэж онцолсон байна. Үүнээс гадна И Жэ Ён “Үүссэн хэрэгтэй холбоотой хуулийн болон ёс зүйн бүх хариуцлагыг хүлээнэ” гэж мэдэгджээ.

“Samsung Electronics”-ийн ТУЗ-ийн дэд дарга И Жэ Ён “Хамгийн түрүүнд энэ дуулиант хэрэгт холбогдсондоо хүлцэл өчиж байна. Надад хэлэх шалтаг байхгүй ээ. Бид ийм үйл явдал давтагдахаас сэргийлж боломжтой бүх зүйлийг хийх болно” хэмээн онцолсон байна. Үүнээс гадна “Hyundai Motor”, “Lotte” болон “SK” группийн удирдлагууд гаалийн татвараас чөлөөлөгдөх лицензийн төлөө хандив өргөсөн эсэхийг Парламентын гишүүд асууж тодруулсан байна. Гэхдээ үүнийг удирдлагуудын хэн нь ч хүлээн зөвшөөрсөнгүй.

Өмнөд Солонгосын ДНБ-ий талаас илүү хувийг бүрдүүлдэг “Samsung”, “Hyundai Motor”, “LG”, “SK”, “CJ”, “Hanhwa” зэрэг долоон том компани Пак Гын Хэгийн дотнын найз Чой Сун Шилд нийт 77 тэрбум вон шилжүүлсэн гэгдэж байгаа юм.
 
Олон нийтийн зүгээс гэр бүлийн эзэмшлийн компаниуд шинэчлэгдэх ёстой хэмээн шаардаж байгаа ч үүнд ямар нэг өөрчлөлт гарахгүй хэмээн шинжээчид үзэж байгаа юм. Учир нь, БНСУ-ын Засгийн газар өөрөө эдгээр корпорацын шууд бус хувь эзэмшигч юм. Тухайлбал, тус улсын Тэтгэврийн сан “Samsung Electronics”-ийн 9.3 хувийг, харин “Lotte” группийн охин компани болох “Lotte Chemical”-ийн 8.4 хувийг тус тус эзэмшдэг байна. Түүнчлэн “Samsung” групп л гэхэд БНСУ-ын нийт эдийн засгийн 15 хувийг дангаараа бүрдүүлдэг бөгөөд өнгөрсөн онд 527 тэрбум ам.долларын экспорт хийж, тус улсын экспортын 20 хувийг бүрдүүлжээ. Ийнхүү эдгээр асуудлаас болж Пак Гын Хе огцорч, БНСУ-ын ерөнхийлөгчийн суудал эзгүйрлээ. 

БНСУ-ын компаниуд, тэдгээрийн харилцан нэг нэгэндээ хувь эзэмшдэг ээдрээтэй бүтцийг 1970-аад оноос авлигын хэрэгт буруутгах болсон юм. Тухайн үед одоогийн Ерөнхийлөгч Пак Гын Хегийн эцэг Пак Чун Хигийн бодлого үйл ажиллагаа гэр бүлийн эзэмш­лийн компаниуд хөгжихөд түлхэц болсон аж. Улмаар тус улсын эдийн засаг үйлдвэрлэл, экспортод тулгуурлан хурдацтай өссөн түүхтэй юм. 

Б.Энх-Уянга
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.57.95.220) 2017 оны 03 сарын 10

Shudarga Bus yawdal haana bn Mongold l bn

0  |  0
Bbbb(66.181.177.154) 2017 оны 03 сарын 10

Манай ЭБЭ харин яах бол

0  |  0
unen(202.9.43.138) 2017 оны 03 сарын 10

mundag yumaa l gej helehees iim shudarga huuli ni huuli shig humuus ni undur uhamsariin hugjild hursen mongold erunhiilugchid ni ulsturchidteigee niileed buleglen nyalh balchir ohin huchindej baisan ch harin ch yostoi yahchgui huulitai uls chini mongol yum baigaashd

0  |  0
Zochin(202.21.124.19) 2017 оны 03 сарын 10

Албан тушаалтнуудад илүү хатуу үйлчилдэг хууль хэрэгтэй байна...

0  |  0
zochon(203.91.117.8) 2017 оны 03 сарын 10

shudarga yos haana bn, mongoloos busad gazar l bn daa

0  |  0
Top