Хятадуудын бүтээсэн онгоц “Боинг”-той өрсөлдөж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 10

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Дэлхийн эдийн Засгийн чуулга уулзалт дээр тавьсан илтгэлдээ “БНХАУ-д үйлдвэрлэв” гэсэн шошгыг “БНХАУ-д бүтээв” гэсэн ойлголтоор солихын тулд шинжлэх ухаан, технологийн дэвшил гол үүрэг гүйцэтгэнэ. БНХАУ хөгжингүй улс болоход дахиад 200 жил шаардлагатай. Гэхдээ энэ хугацааг багасгахын тулд өндөр технологийг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна” гэсэн мэдэгдэл хийж байжээ. Тэгвэл үүнээс ердөө тавхан жилийн дараа БНХАУ зорчигч тээврийн анхны хөлөг онгоцоо үйлдвэрлэж чадлаа. Хятадын арилжааны нисэх онгоцны корпораци (COMAC) анхны бүтээл болох C919 онгоцоо өнгөрсөн даваа гаригт Шанхай хотноо олон нийтэд танилцуулсан байна. C919 нь 158 зорчигчийн суудалтай, хэвийн горимд 4075 км, дээд тал нь 5555 километр нисэх чадвартай. Энэ онд анхны нислэгээ хийхээр төлөвлөж байгаа ч хоёр, гурван жилээр хойшилж ч магадгүй хэмээн компанийн албан ёсны цахим хуудсанд бичжээ.

ОХУ-тай харилцаагаа сайжруулсны дараа байлдааны нисэх онгоцууудыг нь импортолж, бүгдийг нь дууриалгаад хийчихсэн хятадууд 2008 оноос зорчигч тээврийн том онгоц бүтээхээр санаа шулууджээ. Ингээд Хятадын арилжааны нисэх онгоцны корпораци буюу COMAC-ийг 2.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр үүсгэн байгуулсан аж. Улмаар 200 гаруй компани, хэдэн мянган эрдэмтнийнхээ оюуныг шавхан байж анхны хөлгөө үйлдвэрлэсэн нь C919 юм.

БНХАУ-ын эрх баригчид COMAC-ийг байгуулахдаа салбарынхаа томчууд болох Боинг, Эйрбустай  өрсөлдүүлэх том амбийц өвөрлөсөн гэдгээ саяхнаас ил тод зарлах болсон. Үүнд итгэх хоёр үндэслэл бий. Нэгдүгээрт, БНХАУ өөрөө нисэх онгоцны хамгийн том зах зээл. Жилдээ 10 саяас дээш зорчигч хүлээж авах чадлалтай 21 олон улсын нисэх буудалтай, иргэний агаарын тээврийн компаниуд нь Боинг, Эйрбус голдуу 3000 гаруй онгоцтой. Тэд зөвхөн дотоодын хэрэгцээгээ өөрсдөө хангахад л энэ салбарын үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд хангалттай хэмжээний хөрөнгийг төвлөрүүлж чадна. Эхний огоцоо үйлдвэрлэж амжааагүй шахуу байхдаа зөвхөн дотоодоосоо 517 онгоцны захиалга авсан нь үүний хангалттай баталгаа юм. Одоохондоо хөдөлгүүр, цахилгааны систем зэрэг гол эд ангиудаа гаднаас авч байгаа ч удахгүй өөрсдөө үйлдвэрлэдэг болсон байхад гайхах зүйлгүй юм. “Эйрбас” компанийн БНХАУ дахь төлөөлөгчийн газрын захирал Чен Жимин “Иргэний агаарын тээврийн салбар улам бүр өргөжин тэлж байгаа болохоор бусад өрсөлдөгчдөд орон зай олдох нь гарцаагүй” гэсэн нь Хятадын компанийн өрсөлдөх боломжийг үнэлсэн хэрэг биз ээ.

БНХАУ анхны зорчигч тээврийн хөлөг бүтээх төслөө 1970-аад оны дундуур эхлүүлж, Y-10 хэмээх онгоц бүтээж байв. 1980 онд энэ онгоц нь дотооддоо хэд, хэдэн нислэг амжилттай хийсэн ч төсвийн хүрэлцээгүй байдлаас болж 1985 онд төслийг бүрэн зогсоожээ. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mmm(66.181.185.54) 2017 оны 04 сарын 25

Neg dorgivol myangan uher medee gaihamshigtai

0  |  0
zz(202.9.42.154) 2017 оны 04 сарын 10

hulhi ongots baih l da..

0  |  0
Top