Ерөнхийлөгчийн сонгуульд гурван намаас хэн нэр дэвших вэ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 17

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд намууд нэр дэвшигчдээ тодруулж дуусахад 20 хоногийн хугацаа үлджээ. Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан журмаар нэр дэвшигчдээ ирэх сарын 4 – 7-ны хооронд намууд тодруулсан байх ёстой. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, АН, МАХН– аас өөр өрсөлдөгч тодрохгүй. Хуулиараа эдгээр УИХ-д суудалтай улс төрийн хүчнүүд л ирэх сонгуульд тоосоо өргөнө. МАН-аас хэн дэвших хэрхэх тухай дуугарсан хүн алга. Намын ЕНБД Д.Амарбаясгалан орон нутагт ажиллаж, битүүхэндээ сонгуульд бэлдэж яваа сураг байна. Хаврын чуулган эхэлсэн ч МАН-ын гишүүдийн зарим нь орон нутагт ажиллаж иргэд, сонгогчид намынхантайгаа уулзаж буйгаас үзэхэд сонгуульд бэлтгэж буй бизээ. 

АН-ын хувьд намынхаа дотоод асуудлыг ч цэгцэлж амжаагүй төдийгүй намын дарга С.Эрдэнэ орон нутагт ажиллаж, аймгийнхаа намын дарга нараа батламжлав. Ор хоосон яваагүй биз. Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох тухай дунд шатны дарга, гишүүдтэйгээ уулзаж ярилцаж байж таарна. МАХН-ынхан төдийлөн хөдөлгөөнд орсонгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд гурван намаас хэн нэр дэвших вэ гэдэг нь одоо анхаарлын төвд байна.  

МАН

   Эрх баригч хүчний хувьд нэрээ дэвшүүлэхээ зарласан улс төрч алга. Намын дарга М.Энхболд болон Ц.Нямдорж, У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ нарын лидерүүд өрсөлдөх боломж өндөр юм. Намын дарга М.Энхболд Ерөнхий сайдын албан тушаалаасаа татгалзах үндсэн шалтгаан нь мэдээж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх явдал байсан. Тэрээр намаасаа гарч ирэх шаанс өндөртэй ч өрсөлдөх хийгээд сөргөлдөгчид нам дотор нь олон болсон. У.Хүрэлсүхэд ерөнхийлөгчид нэр дэвших сонирхол бий. Ерөнхий сайдын суудал өгөлгүй Ж.Эрдэнэбатад тамга бариулсанд намын даргадаа шаралхаж явдаг гэх. Тиймээс У.Хүрэлсүх сэлэм эргүүлээд гараад ирэхийг үгүйсгэхгүй. Сүүлийн үед тэр тун даруухан байх болсон ч богино зайны улс төр хийхдээ сайн. Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нар шинэ парламент бүрэлдэн тогтсоноос хойш нам дотроо сөрөг хүчний байр суурьнаас хандах болсон. Ц.Нямдоржид өрсөлдөх сонирхол бий ч түүнд намд нь баг гээд юм байхгүй. Өрсөлдвөл тун эвгүй өрсөлдөгч.

Б.Бат-Эрдэнэ аваргын хувьд 2009 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд үзчихсэн туршлагатай улс төрч болсон. Гэхдээ одоо түүнд өмнөх шигээ намаас нь нэр дэвших эрхийг нь өвөртлүүлээд явуулна гэж байхгүй. Өмнөх ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөгч нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байлаа. Уяа сойлго нь таарсан улс төрчийн өөдөөс МАН Б.Бат-Эрдэнэ аваргыг нэр дэвшүүлээд азаа үзсэн. Одоо бол өөр.  2009 оны сонгуультай харьцуулбал, МАН ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлал илүүтэй. Засгийн эрх тэдэнд бүрэн шилжсэн, сөрөг хүчний эв түнжингүй байдал нь МАН-д давуу боломжийг олгож мэдэх юм. МАН-аас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдэг алтан боломж л гэсэн үг. Эцийн мөчид намын дарга М.Энхболд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлал тун өндөр юм. М.Энхболд өөрийгөө ерөнхийлөгч болно гэж тооцоод УИХ-ын даргын суудлыг Ц.Нямдоржид, Ерөнхий сайдын суудлыг У.Хүрэлсүхэд амлах зэргээр намаасаа нэр дэвших замаа цэвэрлэх боломжтой билээ. МАН-ын даргын багцалсан сумны өөдөөс сөрж зогсох, намаас мандат авч гарах лидер байхгүй л болов уу. М.Энхболд л өрсөлдөж таарна.

АН

   

 

Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд горилогчдын тоо арав дөхсөн. Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав нар нэр дэвшихээ албан ёсоор зарласан. Өнгөрсөн долоо хоногт нийтлэлч Б.Батбаяр (Баабар) “Би ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байна” нийтлэлээрээ нэр дэвшихээ илэрхийллээ. Р.Амаржаргал, Х.Баттулга, Г.Батхүү, З.Энхболд, С.Эрдэнэ гээд нэр дэвших боломжтой лидерүүд бий. Нэр дэвших сонирхолтой эрхмүүд олон ч нэр цэвэр улс төрч цөөхөн байна.

Н.Алтанхуягийн хувьд нэр дэвшихээ аль эрт зарласан ч түүнд АТГ эрүүгийн хэрэг үүсгэснээс үзвэл шаанс буурсан. Хүргэн Г.Дэнзэнд нь шүүхээс хорих ял оноочихлоо. Өөрт нь эрүүгийн хэрэг үүсгэчихсэн гээд нэр дэвшлээ гэхэд түүгээр оролдох юм бишгүйдээ их. Өнгөрсөн парламентын үед Засгийн газрын тэргүүн байсаны хувьд мөлжүүлэх юм их бий. Энэ бүхнийг харахад Н.Алтанхуягийг намынхан нь нэр дэвшүүлэхгүй биз. Өөрөө ч “тоглоомоос” гарч буй дуулдана.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тамгын газрын даргаар нь ажиллаж байсан П.Цагааныг намын даргад сойх бодолтой байсан ч төдийлөн ялах магадлал харагдаагүй тул өрсөлдөөнөөс гарсан. Оронд нь        Д.Дорлигжавыг ерөнхийлөгчид сойжээ. Тэрээр сонгуульд одгүй нэгэн. Увсаас хэдэнтэй өрсөлдсөн ч өвдөг шороодож байв. Гэхдээ төдийлөн асуудалд орооцолдож байгаагүй, “нэр цэвэр” ч намаасаа дэмжлэг авах нь юу бол. Намынхаа гишүүдтэй уулзаж эхэлсэн, дэвших сонирхол их байгаа ажээ.

Женко Х.Баттулга ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэх нь эргэлцээтэй. АТГ түүний хамсаатнуудыг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Төмөр зам гацаасан “хэрэгт унасан” Женко нэр дэвшвэл сөрөг хүчнээс хүчтэй дайралт ирж таарна. Ц.Нямдоржоос авахуулаад түүнийг гөвж өгнө дөө. Х.Баттулгыг дэмжигчид хийгээд үзэн ядагчид олон бий. АН-аас хамгийн рейтинг өндөртэй нь Р.Амаржаргал л байна. “Сант Марал” төвийн судалгаагаар АН-аас арай гайгүй дүнтэй гарсан нь Р.Амаржаргал. Гэхдээ тэрээр нам дотроо дэмжлэг хүлээхээр лидер биш. Ард түмэнд таалагддаг болохоос Ардчилсан нам таалдаггүй. Өөрөө ч гөжүүд, муйхардуу гэмээр.

Боломжтой хувилбарын нэг нь Э.Бат-Үүл. Тэрээр найман жилийн өмнө ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөж одоогийн ерөнхийлөгчид ялагдал хүлээж байлаа. Э.Бат-Үүл бол арваад жилийн өмнөөс ерөнхийлөгчийн суудлыг “зүүдэлж” буй эрхэм. Энэ ч үүднээсээ нэр цэвэр ерөнхийлөгчийн сонгуульд орох чин хүсэлтэй яваа. Оффшор бүсэд хүү Б.Чулуудай нь данстай гэдэг мэдээллийг няцаах, үгүйсгэх оролдлогыг хүчтэй явуулж ирлээ. Оффшорчин гэдэг нэр зүүвэл Э.Бат-Үүлд намаасаа хийгээд ард түмнээсээ сонгогдох магадлал байхгүй.

Эцийн эцэст нэр дэвших эрхмийг С.Эрдэнэ хийгээд “Шонхор”-ынхон л мэдэж таарах билээ. Намын Үндэсний бодлогын хорооны сонгуульд Шонхрынхон 60 орчим хувь сонгогдсоноос харахад С.Эрдэнэ намаа хайрцаглаж чаджээ. АН-ынхан ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ их хурлаараа тодруулах ч намын бодлого, чигийг барьж суугаа тэд л мэднэ. Их хуралд хэнийг оруулахаа С.Эрдэнэ мэдэх учраас тэр нэр дэвшигчээ “Шонхор”-ынхонтой хамт тодруулна гэсэн үг. З.Энхболдыгоо ч юм уу, өөрийгөө ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлбэл бууж өгсөнтэй адил болно. Баабар бол оюун санааны удирдагч болохоос сайн улс төрч биш. С.Эрдэнэтэй хэзээнээс муу, “Би чи дээ” тулж явсан хоёр. Тиймээс Баабар дэвшинэ гэдэг боломжгүй. Г.Батхүүгийн хувьд нэр дэвших хүсэлтэй ч түүнийг дэмжих гишүүн АН-д цөөхөн биз. Боломжгүй хувилбаруудын нэг. МоАН санаачлага Лу.Болд тэргүүтэй хүмүүс УИХ-ын сонгуулиас өмнө хүчтэй акц явуулсан ч тэгсхийгээд намжсан. С.Эрдэнэ даргатайгаа эвээ олж, ая талыг нь засч чадсан эрхэм л нэрээ дэвшүүлэх билээ. Эрүүлээр харж, зөвөөр сэтгэвэл Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав гурваас л тодрох болов уу. Эхний хоёр нь илүү боломжтой хувилбар билээ. Энэ хоёроос сонгож чадвал Ардчилсан ерөнхийлөгчийн буухиаг үргэлжлүүлж мэдэх юм.

МАХН

    МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвших хүсэлтэй ч түүнд ерөнхийлөгчид нэр дэвших эрх нь хаалттай билээ. УИХ-ын намрын чуулганы эхэнд Эрх баригч хүчин Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн хэрэгжилтийг хойшлуулах шийдвэр гаргасан нь Н.Энхбаярын “мөрөөдлийг” устгасан юм. Иймд Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй болж, сонгуулийн дараа эрх нь нээгдэнэ гэсэн үг. Тиймээс Н.Энхбаяр хэнийг дэвшүүлэх вэ гэдэг нь анхаарал татаж байна. 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд С.Удвалыг дэвшүүлж, Ц.Элбэгдоржтой тохиролцсон шиг зүйл явагдахгүй нь мэдээж. Н.Энхбаяр өөрөө нэр дэвшихгүй ч, өөр хэн нэг хүчтэй лидерийг гаргаж ирэх биз. МАХН-аас ерөнхийлөгч төрвөл Н.Энхбаярт л ашигтай. Өнгөрсөн Засгийн газарт МАХН төрийн эрхийг барилцаж явсанаас дутуугүй эрх мэдэл Н.Энхбаярт ирнэ. Тийм учраас Н.Энхбаяр сул хүн нэр дэвшүүлэхгүй билээ.

МАХН-аас нэр дэвших хүсэлтэй яваа нэгэн бол УИХ-ын гишүүн асан Сайнхүүгийн Ганбаатар. Тэр бол гуравдагч хүчний лидер. Тун эвгүй өрсөлдөгч. МАХН-аас С.Ганбаатарыг өрсөлдүүлэхэд ялахгүй юмаа гэхэд МАН, АН хэн хэнээс нь их хэмжээний санал татаж чадна. Н.Энхбаяр энэ удаагийн сонгуульд өөрийг нь өрсөлдүүлэхгүйд уурсаж, тун хоржоонтой шийдвэр гаргаж мэднэ дээ. Ч.Улаан, Д.Тэрбишдагвыг юм уу авчирч ирээд өрсөлдүүлчихвэл ч МАН-ыг муухай хорлоно доо. Гэхдээ арай ч тэгэхгүй биз ээ.  УИХ-ын гишүүн асан Ц.Цолмон, Ж.Оюунбаатар, Л.Цог нарыг дэвшүүлж болох ч олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүд биш билээ. Цорын ганц УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэр дэвшсэн ч санал авахаар нэр дэвшигч байж чадахгүй. Тэгэхээр МАХН гаднаас хэн нэг лидерийг авчирж ирж таараад байна. Тэр нь Б.Жаргалсайхан, С.Ганбаатар ч байж болно. Өөр санаанд ороогүй хэн ч байж болно. Б.Жаргалсайхан АН-аас нэр дэвших хүсэлтэй яваа ч түүнд АН боломж өгөхгүй нь мэдээж. Тиймээс Н.Энхбаярын “хөлд суугаад” мандат өвөртөлчих боломжтой. Хэнийг дэвшүүлэхээ Н.Энхбаярын мэргэн ухаан л мэдэх билээ. 

Ерөнхийлөгчийн сонгуульд гурван намаас тунаж үлдэх эрхмүүд хэн байж болох бэ. МАН-аас М.Энхболд, АН-аас Э.Бат-Үүл, Р.Амаржаргал нарын нэг байх болов уу. МАХН-аас С.Ганбаатар биш бол таахад бэрх юм.

Т.Амартүвшин 

  

Сэтгэгдэл ( 43 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.9.40.184) 2017 оны 04 сарын 18

ЯАГААД ЗААВАЛ ЭНЭ ХҮМҮҮС ГЭЖ ЭДНЭЭС ӨӨР ХҮМҮҮСИЙГ ГАРГАЖ ТАВИХ ХЭРЭГТЭЙ ЭД НАР ТӨРД ӨЧНӨӨН ЖИЛ СУУХДАА ЮУ ХИЙЖ ТАНСАГ БАЙСНЫГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ДЭНДҮҮ САЙН МЭДНЭ ЭНЭ ХҮМҮҮС ГАРЧ ИРВЭЛ МОНГОЛЫН ТӨРД ЯМАР Ч ӨӨРЧЛӨЛТ ШИНЭЧЛЭЛ ГАРАХГҮЙ ТЭД ЗҮГЭЭР ТӨРӨӨР ТОГЛОСОН ЖҮЖИГЧИД НАМЫГ УРЬДАА БАРЬЖ ТӨРИЙН ЭРХИЙГ ГАРТАА АВЧ УЛС ОРОН АРД ТҮМНЭЭРЭЭ ТОГОЛСОН УЛС ТӨР ЯРЬСАН ТОГООМЧИД ОДОО ЭНЭ ХҮМҮҮСЭЭС ӨӨР

0  |  0
zochin(27.123.214.121) 2017 оны 04 сарын 18

Enkhbayariig gargaad zurvvlj oims gozolzuulbal laitai

0  |  0
ЗОЧИН(103.9.90.233) 2017 оны 04 сарын 18

ХҮРЭЛСҮХ АМАРЖАРГАЛ 2-ЫГ ӨРСӨЛДҮҮЛЧИХ ХЭН ХЭН НЬ ТУЛХТАЙ ШҮҮ

0  |  0
эрдэнэбат(202.179.26.27) 2017 оны 04 сарын 18

МАН д ахиж саналаа өгөхгүй. Одоо яаг гудамжинд гарах дээрээ тулаад байна.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН сонгуулиар энэ намаас амалсан зүйлээ бага боловч биелүүлэхийн шаардах хэрэгтэй байна.Аяганы хариу өдөртөй агтны хариу жилдээ гэж ээ

0  |  0
Иргэн(202.179.31.59) 2017 оны 04 сарын 18

Нямдорж, Амаржаргал хоёр шалгарч өрсөлдвөл мөн гоё оо. Бусад нь монголд хэрэггүй шүү та минь ээ.Тэр Үүл, М.Энхболд нар огт хэрэггүй

0  |  0
ИРГЭН(202.179.23.27) 2017 оны 04 сарын 17

МАН-ЫНХАН НЯМДОРЖИЙГ ХЯТАДЫН ТАГНУУЛ ГЭЭД БАЙГАА ХЭРГИЙГ ШАЛГАХГҮЙ БАЙГААГЫН ЦААД УЧИР НЬ ТЭД ӨӨРСДӨӨ БҮГД ХЯТАДЫН БОДЛОГЫГ ДЭМЖИГЧИД АЯГҮЙ БОЛ ТАГНУУЛУУД Ч БАЙЖ МАГАДГҮЙ.ТИЙМЭЭС ХАМГААЛААД ДУГАРАХГҮЙ БАЙГАА БАЙХ ШҮҮ.ТИЙМЭЭС БИ МАН-Д ХЭЗЭЭ Ч ИТГЭХГҮЙ.ТЭД МОНГОЛЧУУДЫГ ДООШ НЬ ОРУУЛЖ ХЯТАДААС УУЧЛАЛ ГУЙЖ ДЭЛХИЙД МОНГОЛЫГ ГУТАМШИГТ ХУТГАСАН ХУЛГАЙЧУУД.

0  |  0
Zov (109.81.211.158) 2017 оны 04 сарын 17

Daraagiin eronhiilogch bol Jagaa shuu !!!

0  |  0
Bold(109.81.211.158) 2017 оны 04 сарын 17

Jagaag demjie ee Mongolchuudaa!

0  |  0
Nara(109.81.211.158) 2017 оны 04 сарын 17

Jagaa ahiig demjij bainaa

0  |  0
Bold(109.81.211.158) 2017 оны 04 сарын 17

Buyngiin Jagaa

0  |  0
Mongolmaa(109.81.211.158) 2017 оны 04 сарын 17

MAN-s M Enkhbold,AN-s B Jargalsaihan, MAHN-s Ganbaatar nar orsoldood Jargalsaihan eronhiilogchiin songuulid ylnaa!!!

0  |  0
m,mandahai . poland(178.235.40.28) 2017 оны 04 сарын 17

ard tumen mine n.enxbayar dargaa songoosoi

0  |  0
зочин(122.201.21.153) 2017 оны 04 сарын 17

Нямдорж ,Ганбаатар 2 л сайн ерөнхийлөгч болж чадна даа .Монголын ард түмнийг азын тэнгэр ивээх болтугай

0  |  0
ЗОЧИН(66.181.178.138) 2017 оны 04 сарын 17

МАХН ЭНЭ УДААД ГАРГАВАЛ ЯМАР ВЭЭ

0  |  0
Алтай(59.153.115.51) 2017 оны 04 сарын 17

Хүрэлсүх уг нь эх оронч үзэлтэй хүн. Гэхдээ энэ удаа арай залуу, цус шингэн байна. Дараагийн удаа яг тохирно доо.

0  |  0
hashir(202.70.46.236) 2017 оны 04 сарын 17

eden dotroo huruu iluu ni nyamdorj

0  |  0
баяка(203.91.115.44) 2017 оны 04 сарын 17

Энхболдын эцэг Миеэгомбо нь хятад хүн байсан шүү дээ нөхдөө. Хятадын эрлийзэд монгол улсынхаа ерөнхийлөгчийн сэнтийг өгч болохгүй шүү. Монголд амьдарч байгаа хятадууд үүнийг л тэсэн ядан хүлээж байна.

0  |  0
an(150.129.140.246) 2017 оны 04 сарын 17

altanhuyag garnoo

0  |  0
мнгл(202.9.40.88) 2017 оны 04 сарын 17

Ганбаатарыг гаргавал ч рио тинтой гэрээний талаар яс үзэлцэх тэдний урхинд ороогүй цэвэр элэг нэгтэн хүн байгам да...монголыг тэнгэр өршөөг?

0  |  0
пү(202.9.41.194) 2017 оны 04 сарын 17

махн гомбожав гуайг дэвшүүлбэл ялах байхаа

0  |  0
Ард Аюуш(202.55.191.76) 2017 оны 04 сарын 17

Одоо төв үзэл бодолтой 58-аас дээш насны улс төрийн ноён нуруутай намчирхахгүй хүнийг сонгох хэрэгтэй. Олон түмэн М.Энхболдыг дэмжих хандлагатай байлаа. Би гэсэн олонхи сонгогчдынхоо санлыг дэмжинэ.

0  |  0
зочин(122.201.22.75) 2017 оны 04 сарын 17

М.Энхболд тулхтай улс төрч хүн шүү дээ, бусад нь үнэхээр санаанд багтахгүй байна

0  |  0
ажиглагч(66.181.180.212) 2017 оны 04 сарын 17

МАН-аас М.Энхболд нь дээр байхаа төв үзэл төв байр суурьтай баруун зүүн гэж хэлбийхгүй одоо төв хүн төрийн толгойд гарах цаг нь болсон юм шиг. АН-аас арай төв хүн нь Батхүү л байнадаа тэр амьдрал мэдэх улс төрд ч танигдсан төв хүн юм.

0  |  0
ажиглагч(66.181.180.212) 2017 оны 04 сарын 17

МАН-аас М.Энхболд нь дээр байхаа төв үзэл төв байр суурьтай баруун зүүн гэж хэлбийхгүй одоо төв хүн төрийн толгойд гарах цаг нь болсон юм шиг. АН-аас арай төв хүн нь Батхүү л байнадаа тэр амьдрал мэдэх улс төрд ч танигдсан төв хүн юм.

0  |  0
ажиглагч(66.181.180.212) 2017 оны 04 сарын 17

МАН-аас М.Энхболд нь дээр байхаа төв үзэл төв байр суурьтай баруун зүүн гэж хэлбийхгүй одоо төв хүн төрийн толгойд гарах цаг нь болсон юм шиг. АН-аас арай төв хүн нь Батхүү л байнадаа тэр амьдрал мэдэх улс төрд ч танигдсан төв хүн юм.

0  |  0
АЖИГЛАГЧ(150.129.141.227) 2017 оны 04 сарын 17

Монгол Улсын Еренхийлегчийн сонгуульд хэн ч нэр дэвшиж болно! ХАМГИЙН ГОЛ НЬ тэдний ХЭНИЙГ? СОНГОХ вэ? гэдэг асуудал л их сонин болно. МАН-аас У. ХУРЭЛСУХ, Ж.ЭНХБАЯР , М.ЭНХБОЛД, нар нэр дэвшиж магадгуй гэж бодох юм. Тэгвэл эд нар дотроос У. Хурэлсух , Ж Энхбаяр нар бусдаас илуу давамгайлах боломжтой гэдэг нь тэдний хийж буй уйлдэл , хэлж буй угний унэ цэнэ бусдаас илуу хеделмерчин тумний тусын тулд байгаагаас харагдаж байна! АН-аас магадгуй хамгийн зев узэл бодолтой, зев дун шинжилгээ хийж чаддаг нь Амаржаргал юмдаа! За бусад намаас ч олигтой юм нэг их гарахгуй л боловуудаа.

0  |  0
Top