Хүчгүй Ерөнхий сайд уу, хүчтэй Ерөнхийлөгч үү

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 18

Засаглалын хямрал нүүрлэсэн тухай үлгэр ярьсаар бид 26 жилийг үдлээ. Өнөөхөө ярьсаар л. Яасан ч удаан хямардаг юм, яагаад ч түүнээсээ салчихаж болдоггүй юм. 10 дахь жил дээр нь уг нь янзлах гэж оролдсон. Үндсэн хуульд оруулсан 2000 оны нэмэлт өөрчлөлтийг хэлж байна л даа. Харамсалтай нь, олны ярихаар бол дордуулсан долоон өөрчлөлт болсон гэх юм билээ. Ингээд түүнээс хойш дахиад 16 жил өнөөх хямарсан засагтайгаа өнхрөх гэж оролдов. Явдаггүй ээ. Урагшаа явах нь байтугай, улам яажийгаад салж бутрахдаа тулаад зогсож байна. Монгол гэдэг тэргэнд энэ дугуй тохирохгүй юм байна гэдгийг одоо л бүгдээрээ ойлгож ирэв. Зарим нь “Энэ чинь гурвалжин дугуй байсан байна” гэж нүд нээгдэж ч байх шиг.

Юутай ч урт замын тэхий голд урагшгүй, бүтэлгүй, унхиагүй, хэрүүлтэй уруултай зогсож байгаагийнхаа учрыг нь Үндсэн хууль гэж ухаарав. Бүх болохгүй, бүтэхгүй бүхэн нэг ёзоортой байж. Тэдгээрийг засаж, өөрчлөх тухай бишгүй сонсож байсан ч одоо илүү ажил хэргийн төвшинд, бодитой яригдаж эхэллээ.

Монголын засаглалын болохгүй байгаа зүйлс юу вэ гэж захын хүнээс асуувал хариулт нь бэлэн байгаа. Давхар дээл, Засгийн газрын тогтворгүй байдал, улстөрчидтэй хариуцлага тооцох механизм байхгүй зэргийг юун түрүүнд нэрлэх биз. 1990 оноос хойш өнөөг хүртэл нийт 15 Засгийн газар солигдсон. 2012 оноос хойш нийтдээ долоон удаа сайд, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ хэлэлцсэн. Зөвхөн энэ хоёр баримт юу илэрхийлнэ вэ. Гэтэл Англи улс 1990 оноос хойш 4 дэх Засгийн газартайгаа, Герман улс 1982 оноос хойш 3 дахь Засгийн газартайгаа өнөөдрийг хүртэл тогтвортой засаглаж байна. Тогтвортойгоор засаглахын давуу талыг эдгээр улс бүрэн илтгэж чадна. Сингапур улс л гэхэд 1960-1990 оны хооронд ганцхан Ерөнхий сайдын нүүрийг үзжээ. Гэтэл эдгээр он жил нь тус улсын хамгийн өндөр өсөлттэй хугацаа юм. Ялгаагүй л парламентийн засаглалтай орнууд шүү дээ, эд нар. Хүний л нийгэм болсон хойно Ерөнхий сайдаа огцруулаад, өөрөө оронд нь томилогдох атаа жөтөө, хэл ам, хэрүүл тэмцэл байдаг л байх. Гэвч тэр амбицыг нь хууль зүйн боломжоор хязгаарлаад өгчихсөнд л хэргийн учир бий. Харин манайд энэ боломжийг Үндсэн хуулиараа нээгээд өгсөн.  Ерөнхий сайд өөрийн танхимын сайд нараа өөрөө сонгож томилох эрх манайд байхгүй. Тэр эрхийг УИХ эдэлдэг. Сайд бүрийг УИХ-аас томилдог тул УИХ-ын гишүүн бүрээс хараат байх нөхцөл бүрдсэн гэсэн үг. УИХ-ын гишүүдэд сайд нарын томилгоогоор улс төр хийх, Засгийн газрыг шантаажлах, хүссэн хүнээ тулгах, хүсээгүй хүнээ огцруулах боломжийг олгосон. Өнөөгийн улстөрчид яг л тэр боломжийн хүрээнд эрхээ мэдэж, ямбаа эдэлж байгааг нь бас ч буруутгах аргагүй үзэгдэл. Иймд УИХ нь тулга тойрсон хэрүүл, томилох огцруулах тухай л ярьж суудаг газар болж хувирсан нь ийм учиртай.

Тэгвэл Үндсэн хуульд Ерөнхий сайд нь өөрийн танхимын гишүүдээ өөрөө сонгож томилдог байхаар өөрчлөлт хийх хувилбар яригдаж байна. Дээрх бүх алдаа завхралын уг үндсийг засах гэж байна гэсэн үг. Засгийн газрыг кабинетийн зарчмаар ажиллах ёстой гэж шахдаг. Гэтэл тийм үндэслэл байхгүй. Засгийн тэргүүнтэйгээ санал нийлэхгүй тохиолдолд зөрүүдлээд ажил хийхгүй суучихаж болдог тийм хуулийн орчинтой. Засгийн газрынхаа эсрэг ганцаарчилсан тоглолт хийсэн олон жишээ өнгөрсөнд бий шүү дээ. Ерөнхий сайд нь өөрийн санаачлагаараа сайдаа огцруулах санал гаргаж байсан тохиолдол бараг л байхгүй. Өөрөө эрх мэдэж, хариуцлага тооцож чадахгүй учраас Ерөнхий сайд хүчгүй, бяргүй харагддаг. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт ч ийм зовлон ажиглагдаж л байна. Өөрөө сайд нараа мэддэг, халдаг, сольдог эрх мэдэл гэдэг бол хүчирхэг байхын эхний нөхцөл. 

Олон жил шүүмжлэл дагуулсан давхар дээлийг тайлахын тулд мөн л Үндсэн хуулиараа оролдох шаардлагатай. Одоогийн хуульд УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байж болно гээд заачихсан учраас хэн ч хуулийн эрхээ эдлэхийн хүснэ. Энэ сонирхлыг хувь улстөрчийн мораль, нам хүчний үзэл баримтлалаар хязгаарлах оролдлогууд газар аваагүй, авах ч үгүй гэдэг нь тодорхой болсон.

Тэгсэн хэрнээ бүх нийтээрээ давхар дээлийг эсэргүүцэж, үзэн ядагчид. Үүнээс болж, засаг төрийн ажил явахаа байлаа, цалгардлаа гэлцэх атлаа цаанаа дуртай байдаг янзтай. Уг нь УИХ нь Засгийн газраа хянаж, шаардаж, хариуцлага тооцож ажиллах ёстой байтал нэг бөгс хоёр сандал хуваахын үлгэр болчихоод хөшүүн байгаа нь үнэн юм. Тиймээс засаглалын зааг ялгааг салгаж, байх ёстой байр байранд нь аваачих энэ өөрчлөлт туйлын хэрэгтэй.  Давхар дээлийг тайлуулахын цаана маш олон давуу тал гарч ирнэ. Наанадаж л чадалтай, мэргэжлийн боловсон хүчнээр Засгийн аппарат бүрдэнэ. Хууль тогтоох эрх мэдэл рүүгээ өнгөлзөхөө больж, зөвхөн хууль хэрэгжүүлэх үүргээ л анхаардаг болно. Төр бүхнийг чадагч болох гэж улайрахаа болино.

Удаад нь Үндсэн чиглэлийн яамдыг Үндсэн хуулинд тусгаж өгөх. Ерөнхий сайд нь хэрэв шаардлагатай гэж үзвэл гурван яамыг нь эрх мэдлийнхээ хүрээнд нэмж болно. Энэ бол мөн л амьдралаас аргагүй урган гарсан, засахгүй бол болохоо байсан сэдэв. Засгийн газар солигдох бүрд мөнөөх гүйцэтгэх яам, тамгын газар, агентлагууд нь өөрчлөгдөж, солигдож,  нэгдэж, салж, хөл толгойгоо алддаг. Нэг нь гарч ирээд л арав байсан яамыг 18 болгож орхидог. Үүнээс болж төрийн залгамж халаа, ажил үүрэг, хариуцсан салбартаа эзэн болох тухай яриа огт алга болсон.

Түүнчлэн Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох өөрчлөлт. Хугацааг нь 6 жил болгох санал бий. Бас л өнөөгийн улс төрийн согогийг цэгийг нь олж эмчилж буй хувилбар. Өнөөдөр Монгол Улс хэдийгээр парламентийн засаглалтай гэх боловч уг чанартаа Ерөнхийлөгчийн засаглалтай, парламентийн засаглалтайн алин болох нь үл мэдэгдэнэ. 1990 онд анхны Үндсэн хуулийг батлахдаа Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байхаар тусгаж оруулж ирсэн байжээ. Хэлэлцүүлгийн явцад төрийн тэргүүнээ өөрөө сонгодоггүй улс байж таарахгүй гэсэн үндэслэлээр өөрчлөгдсөн байна. Гэвч анхны санал оруулсан хувилбар нь зөв байсан нь өнгөрсөн хугацаанд хангалттай батлагдлаа. Монгол Улс олон сонгуулийн хөлд дарагдаж, төсөв мөнгө урсаж, сонгуулиас сонгуулийн хоорондох тэвдсэн, хүлээлтэд хүлэгдсэн улс орон болж хувирлаа. УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил, Ерөнхийлөгч зургаан жил байх нь дөрөв дөрвөн жилээр төрийн бодлого алдагддаг, тогтворгүй байдлыг эцэслэх юм. Гадаадын хөрөнгө оруулагчид зөвхөн төрийн тогтвортой байдлыг л биднээс шаарддаг биш үү. Харин дээрх хэлбэрээр өөрчилснөөр сонгодог парламентын засаглал гэх үндсэн ойлголт руугаа албан ёсоор явж очно гэсэн үг. Зардал мөнгө ч хэмнэнэ. Манай улс эртнээсээ Их хуралдайгаар хаанаа тодруулдаг байсан жишигтэй адил хэлбэр рүүгээ шилжинэ. 

 

Б.Цогт-Ирээдүй

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.57.95.105) 2017 оны 05 сарын 20

элбэгдоржийг ямар еөнхийлөгч гэх вэ харин 8 жилийн хугацаанд монгол улс дампуурлаа зарлалаа ш дээ худлаа ярих нь дэндүү их хуулийн байгууллагуудыг хөл гаргүй мэт эрхшээлдээ байлгаж хүний эрх гэж ярих мөртлөө хүний эрх зөрчүүлдэг ардчилал гэх мөртөө МУыг жинхэнэ ардчилалгүй улс болгоод байгаа үндсэндээ ялтан хүн шүү дээ МАНд энэ хүний хууль зөрчсөн гэм бурууг хүлээлгэх үүргийг ард түмэн хүлээлгэсэн шүү ОЙЛГОО энхболдоо

0  |  0
Aagi(49.0.214.243) 2017 оны 05 сарын 18

Dorligiin bodol

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 05 сарын 18

90 onoos hoish tord garsan byh hymyysiig uzen yadaj baina,,,,,,,,,,,,hedhen hyntei, bayan mongol orniig estoi hyntei, gazartai, bayalagtai ni hamt yuch ugui bolgoson, ,,,,,,,,,odooch ene shine tor hachin , hachin oorsdiigoo bolon hyreenyydee hamgaalsan huuli hiihees oor hiij baigaa um alga ,,,,,gutaj baina

0  |  0
иргэн(66.181.183.234) 2017 оны 05 сарын 18

нэг ч гэсэн сонгуулиа болих нь зө чадвар орон нутгийн сонгуулийг бас болимоор байна сум баг хороондоо талцаад дууслаа

0  |  0
зочин(126.15.231.68) 2017 оны 05 сарын 18

Энэ Элбэгдорж л энэ их будилааныг гаргаж бужигнуулсаар байгаа Хүн.Энэ хүн зайлбал бүх юм хэвэндээ орно. Элбэгдорж тун муу зантай, хоншоортой байхыг мэддэгүй,яг чавганц шиг нөхөр. Бүдүүлэг дээр нь, толгой муутай сургуульд орж чадаагүй, слесар, ачигч байснаар эхэлсэн энэ хүн гэр бүлийн суурь хүмүүжил нь муу учраас хэзээ ч соёлждоггүй юм байна.

0  |  0
oros(202.70.46.213) 2017 оны 05 сарын 18

Eronhiilogchiin zasag l heregfei bnaqaa

0  |  0
улаанбаатар(202.9.43.150) 2017 оны 05 сарын 18

ерахийлөгч хэрээ мэдэхгүй ам гарна иймэл байгаа худлаа хуцдаг гадны хөрөнгө мөнгөнөөс хувь хүртэх сонирхолтой ерөнхийлөгч бидэнд ямар ч хэрэг байхгүй наймайчин эх орноо нутгаа зарагч миний улаан бааатрыг намын эрх ашигийн төлөө өөрөө мөнгө унагаагч хог ерөнхийлөгч болох ёстой биш

0  |  0
komunizm (103.26.193.253) 2017 оны 05 сарын 18

Eronhiilogch uls orniig buheld n udirdaj baigaa bolohoor mash hariutslagatai ug heleh estoi

0  |  0
toviig sahih(103.26.193.253) 2017 оны 05 сарын 18

Singapur shved ed nar hunnu ulsiin gurvalsan hasiin ergelttei zasaglaliig nutagshuulsand bii

0  |  0
vb(103.26.193.253) 2017 оны 05 сарын 18

Ih huraldai chin komnunizmiin ueiin zasgiig avchirna

0  |  0
huzuutei(1.28.144.188) 2017 оны 05 сарын 18

huzuugui lalaraas salmaar bn

0  |  0
neg l hun(202.9.40.149) 2017 оны 05 сарын 18

Eronhiilogchiin zasaglaltai l bolmoor ym doo.

0  |  0
Top