Тэрбум төгрөгний саналаас татгалзаж эх орондоо үнэнч үлдсэн М.Анхцэцэгийн дүүд тусалцгаая

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 18

Өнөөдөр" сонины эхлүүлсэн "Аавын эзгүйд" реалити сурвалжилга олон нийтэд хүрч, гол баатар болох Зэвсэгт хүчний 189-р ангийн захирагчийн орлогч Ч.Мөнхжанцан дэд хурандаагийн дунд охин, хүндийг өргөлтийн ОУХМ М.Анхцэцэгийн дүүгийн эмчилгээний зардлыг босгох хандивын аяныг эхлүүлээд буй.

Дэлхийд тэрбумаар үнэлэгдсэн ч "Би эх орныхоо төлөө төмөр өргөдөг" гээд гадаадынхны саналыг хүлээж аваагүй алтан охин Анхцэцэгийн дүү М.Номин-Эрдэнэ 6-р сарын 15-ны дотор БНСУ-д гүн түлэгдлийн дараах шатны хагалгаанд ороход 65 сая төгрөг шаардлагатай байгаа юм.

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэгийн дүүгийн эмчилгээний зардалд туслах хандивын аяныг дэмжин, 1 сая төгрөг хандивлахаар болжээ. Тэрбээр сэтгэлийн өглөгөө 13.00 цагт МҮОХ дээр М.Анхцэцэгийн гэр бүлийнхэнд гардуулж, бусад холбоогоо уриалах аж.
Та бүхнийг энэхүү аянд нэгдэн, ЭЭЖ Д.Мөнхчимэгийнх нь нэр дээр нээлгэсэн (ХААН банк 5071320523), (Худалдаа хөгжлийн банк 451038475) тоот дансанд хандив өргөхийг манай сайтын зүгээс уриалж байна.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
TERBUMAASUU(202.9.42.98) 2017 оны 05 сарын 18

TERBUMAAS TATGALZAAD DUUGEE OVDUULEED SUUVAL HARIN TENEG HUN YUM BISH UU

0  |  0
Тэсвэр(103.26.193.224) 2017 оны 05 сарын 18

Олимпийн хороогоор баяжсан ЗАГДСYРЭН ердее л ганц саяыг... ичих булчирхайгуй хегийн л амьсгаадаа!!!

0  |  0
Top