Үс засуулбал эрч хүч ихэснэ

2017 оны 07 сарын 03

ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САР ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2017.7.3, Даваа гараг
  • Билгийн тооллын: Шинийн 10
  • Наран ургах шингэх: 04.58-20.54
  • Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

 

Top