БЗД-ийн прокурорын газраас гэмт хэрэг их үйлдэгдэж байгаа хороог судалжээ

2017 оны 07 сарын 03

Баянзүрх дүүргийн прокурорын газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлын төлөвлөөгөөний дагуу хяналтын прокурор П.Даваасүрэн, М.Эрдэнэзаяа, Х.Ням-Эрдэнэ нар гэмт хэрэг хамгийн их үйлдэгдэж байгаа хороог судалсан байна. Судалгаагаар тус дүүргийн 7, 8, 14 дүгээр хороодод гэмт хэрэг олноор үйлдэгдэж байгаа нь тогтоогджээ. Тиймээс Баянзүрх дүүргийн цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсийн хэв журмын тасгуудтай хамтран тухайн хороодод гарч байгаа гэмт хэргийг буруулахад чиглэсэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж, хийх ажлын удирдамжийг дүүргийн прокуророор батлуулсан байна.

Top