Сайн мэдээ: БНСУ-д харласан иргэдэд дахин виз олгогдох боломж нээгджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 03

Өмнөд Солонгос улсад Хууль бус иргэдэд мэдэгдэх нь: Сайн дураар эх орон руу буцсан тохиолдолд хууль бус байсан ч визтэй болох боломж нээгдэж байна.

Өнгөрсөн жилийн 9 дүгээр сараас 12 сар хүртэл сайн дураар нутаг буцсан иргэдэд визтэй болох боломжийг олгосон билээ. Энэ жилийн хувьд ч уг арга хэмжээг зохион байгуулж байна. 
Хугацаа: 7 дугаар сарын 10- 10 дугаар сарын 10 хүртэл /3сарын турш/
1. Хууль бусаар 5 жилээс доош оршин суусан тохиолдолд хилээр дахин нэвтрэх эрх олгоно. Хууль зүйн яамнаас хууль бусаар солонгос улсад оршин сууж байгаа гадаад иргэдэд 5 жилээс доош хугацаатай амьдарсан бол дахин хилээр нэвтрэх эрхийг олгоно.

2. Хууль бусаар 5 жилээс дээш оршин суусан тохиолдолд хилээр дахин нэвтрэх эрхийг 1 жилээр хязгаарлана. Ганцхан хуурамчаар бичиг баримт үйлдсэн, гадаад паспорт хуурамчаар үйлдэж хил нэвтэрсэн хүмүүст хамааралгүй болно.

Анхаарах зүйл: Хууль бусаар оршин суугч сайн дураар гаралгүй гадаад иргэдийг хариуцах байцаагчдад баригдсан тохиолдолд 5 жил хилээр нэвтрэх эрхгүй болно
Иймээс оршин суугч Та сайн дураар Монгол руу буцан визтэй зорчихыг хүсье.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

 

Top