П.Сэргэлэн сайд мах экспортын үйлдвэртэй танилцана

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 04

Өнөөдөр 11.30 цагт ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн "Мах маркет" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцана. Тодруулбал, “Мах маркет” ХХК нь импортлогчийн шаардлагад нийцсэн техник, технологийн шинэчлэлийг хийж “Экспортын үйлдвэр”-ийг шинээр байгуулан ашиглалтад оруулж, 2017 оноос бүтээгдэхүүнээ БНХАУ-д гаргаж эхлээд байна. Уг үйлдвэр ашиглалтад орсноор 40 ажлын байр нэмэгдэж, сард 11300 толгой ямааны махыг дулааны аргаар боловсруулж 100 тонн ямааны махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж БНХАУ-ын зах зээлд гэрээгээр тасралтгүй, тогтмол нийлүүлж байгаа юм. 

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Top