1773 оны дарс 57 мянган еврогоор зарагджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 05

Францад явагдсан дарсны дуудлага худалдаан дээр нэг лонх шар дарс 57 мянган еврогоор зарагдаж, дээд амжилт тогтоожээ. Людовик XV-ын таалан хүртэж байсан гэж уг дарс нь 1773 оны ургац бөгөөд Пьер Шеврье гэгч швейцарь эр худалдаж авсан байна.

Дарсны үйлдвэрлэл хөгжсөн нь шашны зан үйл, хэрэглээтэй мөн холбоотой. Европчууд Христийн бие талхнаас бүтэж, усан үзмийн шүүс түүний цус гэж үздэг байна. Мөн шашны зан үйлд талх нь үржил шим, газар хөрсийг илэрхийлсэн эм талыг, дарс нь хүч чадал, сэтгэл санааны илэрхийлэл болсон эр талыг илэрхийлдэг хэмээдэг.


С.Төгөлдөр

Top