Судалгаа: Баян, ядуугийн ялгаа нэмэгдсээр байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 12

Манай улсад баян, хоосны ялгаа хэр их байдаг юм бол. Иргэдийн зарим нь тансаг амьдралд умбаж байхад, харин нөгөө хэсэг нь дарчиг амьдралд зүдэрч байгаа нь  тодорхой. Тэгвэл энэ төрлийн нэгэн судалгааг Санхүү эдийн засгийн дээд сургуулийн судалгааны баг өнгөрсөн онд хийсэн байна. Судалгаанд нийслэл хотын өрхүүд хамрагдсан байна. Тодруулбал, өрхүүдийн 28 хувь нь амжиргааны төвшин доогуур, 60 хувь нь дундаж, үлдэх 12 хувь нь чинээлэг төвшинд амьдарч байгааг тогтоожээ.  Судлаачид Улаанбаатар хотын нийт айл өрхийн дунд  амьжиргааны түвшин доогуур өрхүүдийн хувь харьцангуй өндөр байна гэсэн дүгнэлт гаргажээ. Тэд нийслэл Улаанбаатар хотын мянга  гаруй өрхийн дунд амжиргааны төвшин тогтоох судалгаа явуулах зорилгоор  нийслэлийн таван дүүргийн 1008 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулсан байна. Судалгаанд хамрагдсан өрхүүдийн 28 хувь нь амжиргааны төвшин доогуур, 60 хувь нь дундаж, үлдэх 12 хувь нь чинээлэг төвшинд амьдарч байгааг тогтоожээ.  Судлаачид Улаанбаатар хотын нийт айл өрхийн дунд  амьжиргааны түвшин доогуур өрхүүдийн хувь харьцангуй өндөр байна гэсэн дүгнэлт гаргажээ.  

Нийслэл хотын хувьд айл өрхүүдийн амьжиргааг бууруулж буй гол үзүүлэлтийг бас гаргажээ. Тухайн өрхийн гишүүдийн хэн нэг нь хөгжлийн  бэрхшээлтэй бол, эсвэл өрхийн тэргүүн нь ажилгүй, тогтмол орлогогүй бол, зургаа болон түүнээс дээш ам бүлтэй, өрхийн гишүүд бага боловсролтой болон мэргэжлийн боловсролгүй, гэрт амьдардаг, ажил хийдэг хүнгүй, тэтгэмж, тусламжаар аж төрдөг өрхүүд амжиргааны хувьд доогуур амьдарч байгаа ажээ.

Харин өрхийн тэргүүн дээд боловсролтой, тохилог орон сууцанд амьдардаг, тодорхой хэмжээний хадгаламжтай, хувийн аж ахуйтай зэрэг үзүүлэлтүүд амжиргааны төвшинг дээшлүүлэх гол үзүүлэлт болж байна. Хөрөнгийн индекс болон ядуурлын эрсдэлийн коэффициентэд тулгуурлан амьжиргааны түвшний ангилал бүрийн зөрүүг гаргаж үзжээ. Ингэхэд чинээлэг болон ядуу түвшний өрхүүдийн дундаж индексийн зөрүү нь 4.5 нэгж гарчээ. Чинээлэг болон ядуугаас дээгүүр түвшний  өрхүүдийнх 3.7, чинээлэг болон дундаж өрхүүдийнх 2.5, чинээлэг болон дундажаас дээгүүр түвшний өрхүүдийнх 1.8 нэгж байгаа аж. Энэ нь айл өрхүүдийн амжиргааны зөрүү улам бүр алсарч байгааг харуулж байгаа юм.  Өөрөөр хэлбэл хүмүүс хичнээн хичээгээд ч  ядуугаас дунджид, дунджаас чинээлэгт шилжих боломж маруухан байгааг харуулж байна. Тухайлбал, чинээлэг болон дундаж түвшний өрхүүдийн 1.28 нэгжийн ялгаанд тохилог орон сууцнаас гадна шарах шүүгээ, суудлын машин, компьютер,  хөргөгч, угаалгын машин, будаа агшаагч зэргийг нэмчихвэл чинээлэг айлд тооцогдох ажээ. Түүнчлэн дээр өгүүлсэнчлэн дээд боловсролтой өрхийн тэргүүнтэй, орлогын байнгын эх үүсвэртэй, мөнгөө хуримтлуулж хадгалуулж заншихын дээр хувийн компани байгуулах нь амжиргаанд нөлөөлдөг ажээ.

Түүнчлэн бас  нэгэн судалгаанд  хүн амын хамгийн баян хэсгийн нэг хүнд ногдох хэрэглээ нь хамгийн ядуу хэсгийнхээс дунджаар найм  дахин их байгааг тогтоосон байдаг.  Орлогын энэ зөрүү одоо ч төдийлөн өөрчлөгдөөгүй. Зарим ядуу иргэд өөрсдийгөө ядуу хэмээн тооцдоггүй тул ядуурлын бодит төвшин одоогоор тооцоологдсоноос ч өндөр гарах магадлалтай гэж тэрхүү судалгаанд дурдсан байсан. 

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.10.23.123) 2017 оны 08 сарын 14

Энэ бүхийг би болгоод байгаа гол зүүль бол Хулгайч нар төрийн эрх мэдэлд хүрдэг Үндсэн хуулиар хуулчилсэн// Нам төвтэй улс төрийн тогтолцоо юм //Үүнийг л өөрчлөх хэрэгтэй

0  |  0
босоцгоо боолчууд (103.10.23.123) 2020 оны 02 сарын 18

Ядуус хулгайч эрх мэдэлтэн нарын исрэг тэмцээд ялагдлаа гэхэд бүх зүүлээн алдсан ядуу хэвээрээ үлдэнэ алдах зүүл байхгүй Олохдоо Монгол төрөө эх орноо баялаа эдийн засгийн эрх чөлөөгөө бүрэн дүүрэн олно Хулгайч баячууд ч нэг л удаа үхнэ Ядуус ч нэг л удаа үхнэ

1  |  0
luvsan(202.9.43.121) 2017 оны 08 сарын 14

хүн амын хамгийн баян хэсгийн нэг хүнд ногдох хэрэглээ нь хамгийн ядуу хэсгийнхээс дунджаар найм дахин их байгааг тогтоосон байдаг

0  |  0
бурхан(203.91.115.35) 2017 оны 08 сарын 14

АН-хан сорчилж иддэг. МАН-хан сугалж иддэг. Энэ хоёр мангас элбэгдоржтойгоо үхээгүй цагт ард түмэн өөдлөхгүй.

0  |  0
ZOCHIN(150.129.141.217) 2017 оны 08 сарын 13

MONGOLD SANAATAYGAAR DAMPUURUULSAN BANKNUUDIIN EZED EDIIN -ZASAGCH NARIIG SHALGAJ HURENGHIIG NI HURAAJ AVCH NIT ARD TUMENDEE UGHEH HEREGTEY BAYNA!!!

0  |  0
zocin(49.0.218.160) 2017 оны 08 сарын 13

narnii zamiin minii xapermarketiin ardax xiatad delgyyriin xaalggiig barix xer tei hsde

0  |  0
zo(49.0.218.160) 2017 оны 08 сарын 13

argagyi hsde xiataduudaa xooj gargaacn amidrax gej uadaj bga naimaacndaa bodoocn end tend baaxan xiatad delgyyryyd neegdsen uymnii xans unagaagaad mongoliin amidaraliig hsaxaj bna hsdee jihsee ni narnii zamiin ar taliin

0  |  0
nom(66.181.176.31) 2017 оны 08 сарын 13

TUSGAI ZAMIIN AVTOBUSNII ZAMIIN HOER TALAAR HASHLAG HIIVEL BOLOVSRONGUI BOLNO

0  |  0
123(103.10.23.123) 2017 оны 08 сарын 13

Ядуусаа өөрсөдийн эрх ашгийг хамгаалсан Намаа байгуулаж хулгайч баяачуудөн исрэг тэмцэж амьдарлаа эх орноо эрх чөлөөгөө аварч төрдөө эүэн болох Үгүй бол Улсаа төрөө байгалын баялгаа худалч хулгайч луйварчин нарт алдаж Гадаадын луйварчин нарын гар хөл болсон тоглоомын төртэй Эх орон эх нутагтаан Хятад иргэний боол борлох гэсэн хоёр зам Монголын ард түмэнд үлддсэн МАН -АН бол худлаа шүү хулгайч нарын үүр болсон намууд

0  |  0
зочин(66.181.189.75) 2017 оны 08 сарын 13

Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

0  |  0
зочин(66.181.189.75) 2017 оны 08 сарын 13

Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

0  |  0
Bat(27.123.214.117) 2017 оны 08 сарын 13

Hetsuu bn

0  |  0
ser(66.181.185.78) 2017 оны 08 сарын 12

SHUUDANGAAR SUDALGAA AVBAL UNEN GARNA

0  |  0
Top