60 тэрбумын диллерийн сандлыг татаж унагаая

2017 оны 08 сарын 14

Монгол төрийн прокурорын байгууллага эгзэгтэй үед Ерөнхийлөгч Х.Баттулгад тал тохой татаж хэрэгтээ бол хэнд ч тал алдахгүй гэдгээ 60 тэрбумын бичлэгийн хэргийг сэргээн шалгаж эхэлсэнээрээ нотлов. Прокурорын байгууллага бол УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнадаг даргыг нь Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог институци. Тэд сонгуулийн өмнө М.Энхболдод ажлаа тайлагнадаг сонгуулийн дараа М.Энхболдоор даргаа томилуулдаг байгууллага байв.

Нөхцөл байдал өөрсдийн нь таамгаас ондоогоор эргэж даргыг нь сольж шинэчлэх эрхтэй Ерөнхийлөгчийн албан тушаалд Х.Баттулга суусан учраас прокурорын байгууллага 60 тэрбумын бичлэг бодит байсан эсэхийг төрийн тэргүүний шахалтаар шалгахаас аргагүйд хүрэв. Өмнө нь прокурорынхон 60 тэрбумын бичлэгийг шалгаж үзэхэд нотлогдохгүй гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байсан учир хэргийг хаах шийдвэр гаргасан тул сэргээн шалгах боломжгүй гэсэн мэдэгдлийг удаа дараа хийж байв. Төрийн тэргүүн солигдоход прокурорын байгууллагын байр суурь дагаад солигдож байна.

Хуулийг хэрхэн өөртөө ашигтайгаар тайлбарлаж болдгийг манай хуулийнхан ийнхүү харуулав. Энэ хэдий хуулийнхны арьсыг хуулсан үйл явдал мөн боловч нөгөө талаас харахад Монголын нийгэмд ашигтай үйлдэл юм. Үнэхээр тэд төрийн албан тушаалыг зардаг, бэлэглэдэг дамладаг байдлыг таслан зогсоож МАН-ын хэдэн нөхдөөр үнэний тугийг тахьж чадвал тун сайн. Цаашлаад МАН-д өрнөөд байгаа ширээ сандлын төлөөх тэмцэл хүртэл Монголын нийгэмд үр ашгаа өгнө.

Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Зүүний хүчний холбооныхон М.Энхболдыг МАН-ын даргаас унагааж улмаар Ж.Эрдэнэбатын ЗГ-ыг огцруулж өөрсдөө суухаа ажиллаж байгаа нь ил байна. Нэгнээ тагнаж, сүүл тавихдаа тулсан нь зөрчил хэр хүндэрсэнийг харуулж байна. Нам доторх зөрчлөө эерэгээр ил гаргаж байгаа хэлбэр нь төрийн албыг худалддаг хүмүүсээс намаа цэвэрлэж шинэчлэл хийх цаг болсон гэх мэдэгдлүүд МАН улс төрийн ууган хүчний хувьд шинэчлэгдэх цаг хэдийнэ болсныг харууллаа.

Энэ намын шинэчлэл бол Монголын төрийн шинэчлэлээс ялгаагүй. Тэд төрийн албыг арилждаг нөхдөөсөө даруй салж 2020 оны сонгуулиа бодоод нэрээ цэвэрлэж авах нь өлзийтэй. Ер нь УИХ-д үнэмлэхгүй ялалт байгуулж Засгийг, хотыг удирдаж байгаа МАН яагаад сонгуульд ялагдав. Ялагдлын шалтгаан нь бүтэн жилийн өмнө илчлэгдсэн 60 тэрбумын бичлэг. Төрийн албыг системчлэн үнэлгээжүүлж газар хэлтсийн дарга цаашлаад ахлах түшмэдийн суудлыг ч мөнгөөр үнэлэн худалдаж болдогыг ярилцсан МАН-ын удирдлагуудын бичлэг.  МАН-ын дарга М.Энхболдод нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сундуй УИХ-ын даргын зөвлөх А.Ганбаатар нар татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж бидэнд төрийн үйлчилгээг үзүүлэх ёстой нийтийн албыг нийтээр нь зарж мөнгө олохоор төлөвлөж байгаа пресентаци илчлэгдсэн. Ийм зүйлс болж энэ талаар ярилцсаныг Ц.Сандуй өөрөө ч хүлээн зөвшөөрсөн.  

Туг тахих ёстой хариуцлага тооцох учиртай хүмүүсийн тэргүүн эгнээнд НИТХ-ын дарга Нийслэлийн МАН ын дарга Ц.Сандуй юм Тиймдээ ч НИТХ-ын төлөөлөгчид даргаа огцруулахаар гарын үсэг зурцгааж байна Нээрээ ч түүнийг огцруулахгүйгээр 60 тэрбумын сүлжээг илрүүлэхэд бэрх байж мэднэ Учир нь Ц.Сандуй М.Энхболдын халаасны хүн бөгөөд МАН доторх хотын фракцид харьяалагддаг. Өнөөдөр хууль хүчний байгууллагыг хотын фраки атгаж байна. М.Энхболдыг нийслэлийн засаг дарга байхад Замын цагдаагийн даргаар ажиллаж байсан Х.Энжаргал АТГ-ын даргаар ,Нийслэлийн Цагдаагийн даргаар ажиллаж байсан Н.Ганболд цэргийн тагнуулын даргаар ,УМБГ-ын хэлтсийн дарга асан Ө.Энхтөр ЦЕГ-ын даргаар ажиллаж байхад 60 тэрбумын асуудал илрэх нь юу л бол Ц.Сандуй үүнийг тооцоолж ИТХ-ын төлөөлөгчдөө хайрцаглахыг оролдож байна. Хэрэв МАН Ц.Сандуйг өмөөрч 60 тэрбумын үнэтэй төрийн албаны томилгоогоо зөвтгөж эхэлбэл тэднээс Аз жаргалтай Улаанбаатарыг мөрөөдөөд  ч нэмэргүй ээ.  Хүн бүр 60 тэрбумын асуудлаар хариулт нэхэж, хариуцлага шаардаж байхад НИТХын 45 бүтэн жил чимээгүй аниргүй суугаад гайхах хүн олон байна. Өнгөрсөн хугацаанд даргадаа асуудал тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэнгүй. Айдас дарамтанд байдаг уу албан тушаал наймаалцсандаа дуугүй суусаар байна уу гэдэг нь тун сонирхолтой. 

Зөв зүйл шударга ёсны төлөө тэмүүлэх сэтгэл НИТХ-ын төлөөлөгчдөд алга. Төрийн албыг үнэлэн зарах сисемийн авилга аюул тарьж байхад төрийн хүний үнэр тэдэнд алга. Иргэдээс сонгогдсон нэг ч төлөөлөгч ил гараад 60 тэрбумын эсрэг намынхантайгаа үзнэ гэсэнгүй. Би авилга өгч албан тушаалд томилогдоогүй гэж өөрийгөө зөвтгөсөнгүй. Бүх баримт ил болсон өнөө цагт НИТХ-ын төлөөлөгчид 60 тэрбумын автор Ц.Сандуйг даргаас нь огцруулах ёстой гээд тэмцэж байх учиртай. Иймд бүрэлдэхүүнийг дараагийн сонгуулиар сонгохын оронд духан дээр нь 60 тэрбумын хамгаалагч гэсэн хар тамга дарах хэрэгтэй. Ардын намынхан хэзээнээс даргаа шүтэж дарга төвтэй оршиж ирсэнээрээ хүнээ өмгөөлөөд явах л байх гэтэл Ардчилсан намын хэдхэн төлөөлөгч дуугуй суусаар байгаагийн учир юу вэ. Албан тушаал авч ашиг хонжоо горьдоо юу сөрөг хүчнээ умартаж, төрийн ялзралыг зөвтгөө юу. Төрийн албан дах ургийн модны уг үндсийг нь тасдаж, төрийн албыг мэргэшсэн тогтвортой цомхон байлгахыг шаардаж ирсэн Ардчилсан намын төлөөлөгчид хүртэл сисемийн авилгалд идэгдчихээгүй байлтай. МАН хөдлөхгүй бол Ардчилсан нам ажлаа хий. НИТХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулж, системийн авилгын өр хөврөлийг нийтэд ил болго.


Сэтгэгдэл ( 30 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ganaa(202.179.10.10) 2017 оны 08 сарын 16

60 terbumig GAA-t l neg sain heregjuulj odoo bolmol halaa selgee hiij baina

0  |  0
zochin(202.179.10.10) 2017 оны 08 сарын 16

UIH-g bas taraah heregtei

0  |  0
Наагий(202.21.106.144) 2017 оны 08 сарын 16

МАН ыг татан буулгаж УИХыг тараах хэрэгтэй Бүхнийг шинээр хийцгээе Луйварчингуудын хулгайлсан хөрөнгийг хураах хэрэгтэй ... Төрд алба хашдаг байж яаж тэрбум тэрбумын хөрөнгөтэй болдог байнаа ... Хамгийн ойлгомжтой нь энэ шүү дээ

0  |  0
Ургэлжлэл(202.179.24.230) 2017 оны 08 сарын 16

Иймд зохион байгуулалтад оруулсан Сандуйгаар далимдуулан шагналын болон монгоний бух хэргийг гаргая байгууллага яам тамгын газраар тэр даргын уед эсвэл тэр засгийн уед ажилд орсон жагсаалт байгаа ууний ард монго эсвэл танил тал бий одоо жирийн ардын хуухэд ажилд орно гэж угуй эсвэл цунх барина эсвэл эцэг эх нь аль нэгэн намын нолоо бухий этгээд эсвэл хамаатан эсвэл эдийн засгийн ар тал байвал ажилд орно мон их хэмжээний монго огч ажилд ордгийг манайхан бугд мэднэ харин Сандуй зохион байгуулалтад оруулж ганц нэг нохрийн хармаанд биш намын хармаанд орохоор болж бузар юмнууд торийнаппаратыг нураа

0  |  0
Zochin(202.179.24.230) 2017 оны 08 сарын 16

Жижиг 60 тэрбум бол хаа нэгэн торийн байгууллагад ажилд ороход аль ч засгийн уед монго огдон нь ойлгомжтой

0  |  0
МАН-ЫН ГИШҮҮН(103.212.116.112) 2017 оны 08 сарын 15

ХАМГИЙН ГОЛ БУРУУТАН БОЛ М.ЭНХБОЛД !!! М.ЭНХБОЛД ТӨР УЛСАА , МАН - АА БОДДОГ ЗАРЧИМЧ НЭГЭН БАЙСАН БОЛ Ц. САНДУЙ , ГАНБААТАР МЭТИЙН ХУВАЛЗНУУДЫГ АМ РУУ НЬ АЛГАДААД ГАРГАХ БАЙСАН!!! ГЭТЭЛ М.ЭНХБОЛД ХАРИН ЭСРЭГЭЭРЭЭ ӨӨГШҮҮЛЖ БОДИТ АЖИЛ БОЛГОН ПРОКУРОР , АТГ , ЦАГДААД БУЙ ӨӨРИЙН ГАР ХӨЛӨӨРӨӨ ХАМГААЛУУЛЖ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГУУЛЖ ГЭРЧҮҮДИЙГ ЭЛДВЭЭР ДАРАМТЛАН ҮХ , ТӨРИЙН БАЙГУУЛАЛТ , ҮАБ - ЗАНАЛХИЙЛСАН ЭРҮҮГИЙН ОНЦ НОЦТОЙ ХЭРЭГ ҮЙЛДСЭН МАН - ЫН ТОЛГОЙД ГАРСАН ЛУЙВАРЧИН!!! ТҮҮНД ЯМАР Ч ХАМААГҮЙ АРГААР ТӨРИЙН ӨНДӨР ЭРХ МЭДЭЛД ХҮРЧ ЦУСАЛЖ Л БАЙВАЛ ТӨР АВИЛГААС АНГИД БАЙХ ХАМААГҮЙ БАЙЖ...!!!

0  |  0
.mamfam(202.9.42.212) 2017 оны 08 сарын 14

AN-N IRGEDIIN XURALIIN YU XIIJ BAINAA

0  |  0
gol(103.229.121.110) 2017 оны 08 сарын 14

Sanduig yaallahk uchirtai ene zaluuharahk tsarainii huiten hulgaich hun

0  |  0
Хохирогчид нь (27.123.214.123) 2017 оны 08 сарын 14

Гэмт хэргийн бүрэлдхүүнгүй гэж энд нэг МАНгар хуцаж байх юм хуул бусаар халагдсан хүмүүс хохирогчид нь гэдгийг мэдэж ав МАНгараа

0  |  0
oogii(93.174.90.30) 2017 оны 08 сарын 14

fake medee bnoo naa chne

0  |  0
Баяраа(121.128.132.89) 2017 оны 08 сарын 14

Намыг засаглалтай, шинэчлэлтэй холбон ярихаа больцгоо! Нам нь түүхэнд хэзээ ч шинэчлэгдэж байгаагүй бөгөөд хэзээ чшинэчлэгдэхүй юм! Харин нэг луйварчил нь нөгөөгөөрөө солигдохоо шинэчлэл хийгдлээ гэж залилах байх!!!!....

0  |  0
Чимэг (185.38.14.215) 2017 оны 08 сарын 14

Хөөрхий энэ нэг хэдэн хүнийг өдөр бүр ярих ямаа. Тэгэд худлаа ярихаас цаашгүй

0  |  0
Erdene(79.124.59.202) 2017 оны 08 сарын 14

haha hudlaa shantaaj hiihee boliochee bur ulger domog bolloo shde. Hedem jil l 60 terbum gej yrilaa odoo buur zalhaj bnshde. Hudal ugiig mynga dawtwal unen boldog gegcheer unen bolgoh geel uzchih yumdaa huurhiis

0  |  0
Чулуун(139.5.219.80) 2017 оны 08 сарын 14

за энэ 60 тэрбумын асуудлаар угаасаа тэр холбоотой 3 хүний хэн нь ч унахгүй, яагаад гэвэл гэмт хэргийн бүрдэлгүй. Тэр схемийг Доржзодов зохиосон гээд байгаа биздээ, яс юман дээр төр үймүүлэх юм зохиож хэрэгжүүлэхээр санал болгосоноороо Зодов унана гээд боддоо

0  |  0
unshigch(182.160.3.225) 2017 оны 08 сарын 14

Songulitai hun bur sereh tsag ni irsen boltoi!

0  |  0
Baasn(185.89.248.12) 2017 оны 08 сарын 14

Ylzral csuu. Ireeduigee abrah temctel gej har yun uls tor be hun buriin hubi zaya gedgiig uhamsarla

0  |  0
zochin(27.123.214.122) 2017 оны 08 сарын 14

AN ajlaa hiigeech taarsan duguinuud aa adilhan l garsan bj taaraa tegeed goldignood lsuuj bga biz hiih ajil ih bhd yu ch hiihgui chadahgui bol chaddagt ni ogooch

0  |  0
иргэн(202.21.124.28) 2017 оны 08 сарын 14

Сундуй гэгч намынхаа нэрийг мөнч их хөөдлөө арай дэндүү юмаа иймэрхүү нөхөд яаж төрийн албанд ажиллаж байна нэр хугархаар яс хугар гэж

0  |  0
GENKOD(43.242.241.86) 2017 оны 08 сарын 14

prokurortoi yutai heeteen hus BATTULGA aa

0  |  0
zochin(27.123.214.84) 2017 оны 08 сарын 14

Niisleliin 45 ba duureg gazar baiguullagiin man namiinhan orolstspn bolood hen ch yu ch duugarch chadahguo bn gej oilgoj bn dandaa mongoor l orson bn ugei bo m9ngo ogoogui awiyas chadlaaraa shalgarch ene suudald 1mogrog tololgui suuj bn gej heleh unench shudarga hun alga uu? Ymar gutamshig we,zuragtaar chuhal sharailaad tom tom burdag biz dee...

0  |  0
zochin(43.242.243.175) 2017 оны 08 сарын 14

kharakh tsarayny khogiin pizda

0  |  0
Lalar(85.203.17.254) 2017 оны 08 сарын 14

Sanduitai tur undui sundui. Tednii nuhdiin setgel ni gunduu

0  |  0
Lalar(85.203.17.254) 2017 оны 08 сарын 14

Sanduitai tur undui sundui. Tednii nuhdiin setgel ni gunduu

0  |  0
Бямбаа(207.154.244.82) 2017 оны 08 сарын 14

60дсан лаларыг ганцааранг нь биш багаар нь унагаая

0  |  0
Мөндө...(202.131.248.210) 2017 оны 08 сарын 14

60 тэрбумын новшнуудад одоо хүртэл хэрэг ч үүсгээгүй хэрнээ, үнэнийг гэрчилсэн энгийн иргэнд ямар хурдан үйлчилдэг хууль вэ? Ж.Эрдэнэбатаа хариуцлагаа хүлээ!!! Монголын мөнгөөр МАК-н өрийг дарж ханаагүй юу??? Энэ бүхний ард Ж.Эрдэнэбат байгаа нь нотлогдох баримт:

0  |  0
Ганаа(159.203.130.12) 2017 оны 08 сарын 14

бөөнөөр нь авбал 60 тэрбум гэж байгаа биз. Суудалаас нь буулгах хэрэгтэй

0  |  0
S(202.131.248.210) 2017 оны 08 сарын 14

Хариуцлага ярих гэж байгаа бол 60 тэрбумаас эхлэх ёстой.Хүрэлсүхийн улийг шагайж олон зураг,мэдээллийг Эрдэнэбат явуулж байгааг бүгд л мэднэ

0  |  0
зиндаа(139.59.79.248) 2017 оны 08 сарын 14

Зөөлөн суудалаас нь буулгах цаг нь болсоон

0  |  0
Top