16-р хороонд тохижилтын ажил хийгдэж байна

2017 оны 08 сарын 18

СХД-ийн 16-р хорооны хамт олон хорооныхоо нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй хамтарч 26-р байрны баруун талын авто зогсоол бүрэн шинэчиллээ. Мөн 113-р цэцэрлэгийн зүүн талын явган хүний замыг засварлаж дууссан байна.

Хар хорин захын гүүрний шатны хажууд байрлах 20 авто машины зогсоолыг “Номин” түц болон “1000 бараа” байгууллагуудтай хамтран засчээ. Хорооны тохижилтыг аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран хийж байгаад иргэд талархалтай байгаа юм.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top