Дубайн тансаг амьдралын “хөшигний ар дахь” эрээн бараан

2017 оны 08 сарын 23

Дубай эд баялгийн билэг тэмдэг болоод удаж байна. Энэ нутаг бол саятнуудын диваажин, хорвоо ертөнцийн хамгийн чинээлэг хүмүүсийн очиж амрах дуртай газар билээ. Гэвч энэхүү гялалзсан халхавчийн ард хангалттай хэмжээний нууцлаг хар бараан ертөнц орших аж. Энэ нь тус улсын удам дамжсан Аль Мактум хааны гэр бүл болон эмиратын хамгийн элит гаралтай хүмүүсийг ч тойрсонгүй.

 

Шейх Рашид хар тамхи хэтрүүлэн хэрэглэж нас барав

Дубай дахь хааны гэр бүлийнхнийг цочроосон хамгийн том үйл явдлуудын нэг нь Шейх Рашид ибн Мохаммед Аль Мактумын үхэл болсон юм. Тэр Дубайгийн одоогийн захирагч Шейх Мухаммедын сэнтийг залгамжлах ёстой байж. Албан ёсны мэдээллээр бол, 33 настай Шейх Рашидын зүрх хаагдсан аж. Гэвч хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн явдал түүний үхлийн гол шалтгаан болсон хэмээн олон нийт үздэг юм байна. 2015 оны есдүгээр сард нас барахаасаа хэдэн жилийн өмнөөс Шейх Рашид энгийн амьдралыг орхин, Дубайн хамгийн нууцлагдмал нэгэн болж хувирчээ.

Түүний эцэг бүр 2008 онд том хүүгээ хаан ширээ залгамжлах эрхгүй гээд, бага хүү Хамданыг өв залгамжлах ханхүүгээр тодруулсан аж. Шейх Рашид хэд хэдэн удаа хар тамхинаас хамаарлаас гарах эмчилгээ хийлгэсэн боловч төдийлөн тусыг эс олсон бололтой.

 

Архи, хар тамхи, секс замбараагүйтэл бол Дубайн баячуудын амьдрал дахь энгийн үзэгдэл

WikiLeaks алдартай сайтад үүнийг батлах баримт нийтлэгджээ. АНУ-ын элчин сайдын яамнаас илгээсэн цахилгаан мэдээнд Дубайн хааны гэр бүлийн хаалганы цаад талд юу өрнөдөг тухай шүүмжлэлтэй хандсан байна. “Архины хатуу чанга хоригийг үл харгалзан үдэшлэг хүлээн авалт дээр спиртийн төрлийн ундаа гол мөрөн мэт ундарч байна. Филиппин барменууд орон нутгийн самогонтой хольсон коктейл найруулан түгээж байв. Мөн тэдгээр уригдсан зочид дотор олон тооны биеэ үнэлэгчид ирсэн талаар сонсож байсан. Энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд үдэшлэгийн зочид гашиш, кокаин байнга хэрэглэдэг” гэжээ.

 

Инстаграм-моделиуд Дубайд биеэ үнэлдэг

Дубайн баячуудын амьдралыг нээлттэй харуулсан нэгэн мэдээлэлд инстаграм-моделиудын тухай өгүүлжээ. Fox News тэргүүтэй мэдээллийн олон сайтууд өөрийгөө рекламдаж баян үйлчлүүлэгчид олох зорилгоор бүсгүйчүүд инстаграмыг их ашигладаг гэсэн байна. Хааны гэр бүлийн гишүүд болон бусад баян арабуудтай секс харилцаанд төлбөртэй орох саналыг тэдэнд тавин, Дубайд очих нислэгийн тийзийг авч өгдөг аж.

Эмиратад гайхалтай тансаг амарч байгаа зургаа нийтэлж буй зарим бүсгүйчүүд үнэн хэрэгтээ ямар ч албан ёсны ажил төрөлгүй, ил тод орлогын эх үүсвэргүй байдаг гэнэ. Зураг дээр инстаграм-модель Алиана Лазада Гонзалес байна. Түүний чатыг олон нийтийн сүлжээнд дэлгэсэн бөгөөд Дубайн нэгэн саятны нэрийн өмнөөс түүнд хачирхалтай санал тавьсан аж. Саятны 13 настай хүү 26 настай модель бүсгүйн орон дотор занданаа тайлахыг хүссэн гэнэ. Бүсгүй эхлээд эргэлзэж байсан ч Амстердамаас ирж очих зардлыг нь төлөөд, дээр нь 50 мянган долларын урамшуулал өгнө гэхээр нь зөвшөөрсөн байна. Дараа нь мөн янз бүрийн нэмэлт үйлчилгээг санал болгож, хариуд нь бараг л “алтан бороо” асгаруулахаар ярилцсан аж.

 

Гаалийн газрын даргыг баривчилсан нь цэцэглэж буй авлигыг халхавчлах гэсэн оролдлого

Дубай дахь авлига хээл хахуулийн түвшин замбараагүй өсч байгаа талаар байнга яригдах болсон учраас Шейх Мухаммед ямар нэгэн арга хэмжээ авахаар шийдсэн байна. Ингээд Гаалийн газрын даргыг авлигын хэргээр буруутган баривчилжээ. Тэрээр Гаалийн тэргүүн Обайд Сакр Бусит болон түүний ойрын хоёр туслах албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус аргаар их хэмжээний авлига авсан тухай мэдэгдсэн аж. Харин энэ үйл явдал нь үнэн хэрэгтээ хууль бус бизнесээс ашиг олдог хүмүүсийг халхавчлах зорилготой хийгдсэн гэж олон нийт үзэж байна.

 

Мөнгө угаах гэмт хэрэг Эмиратад алдартай

Дубай хот хууль бус мөнгө угаалтаар дэлхийн томоохон төв болсон байна. Эндхийн хууль дүрэм чанга бус, татварын хувь хэмжээ өндөр биш, тус оронд хээл хахууль цэцэглэн хөгжиж байгаа зэрэг нь хар тамхины худалдаачид, террористууд болон дэлхийн бусад төрлийн гэмт бүлэглэлүүдийн хувьд ихээхэн таатай орчныг бүрдүүлдэг аж. Жишээ нь, дэлхийн томоохон мөнгө угаагчдын нэг болох Нареш Кумар Жайн Дубайд суурьшсан байна. Батлан даалтад байх хугацаанд оргон зайлсан гэмт этгээдийн араас Интерпол хэдэн сар хөөцөлдсөний эцэст Эмиратад байхад нь баривчилсан гэнэ.  Энэ этгээд гэмт бүлэглэлүүдийн 1,35 тэрбум долларыг жил бүр угаадаг байсан бөгөөд хаанаас, хэнээс түүнд мөнгө шилжин ирдэгийг сайн мэдэхгүй хэмээн мэлзсэн аж. Баян арабчууд нефтийн арилжаанаас их мөнгө олдог гэж ихэнх нь боддог хэдий ч Дубайн нүд булаасан тансаг байдлын зонхилох хувь нь хууль бус үйл ажиллагаагаар олсон мөнгөөр сүндэрлэн боссон гэнэ.

 

Дэлхийн терроризмтэй Дубай нягт холбоотой

 

Сэргээш хэрэглэдэг аварга-морьд

 

Дубайн хааны гэр бүл дээрэмчдээс гаралтай

Дубайг 1833 оноос хойш үе улиран удирдаж буй Аль Мактум удам дээрэмчдээс гаралтай гэнэ. Дээр үед “Дээрэмчний эрэг” хэмээн нэрлэгддэг байсан Персийн буланд XYIII зууны сүүлч XIX зууны эхээр орон нутгийн овог аймгууд Энэтхэгээс явж буй худалдааны хөлгүүд рүү байнга довтолдог байжээ. Харин Дубай тухайн үед Персийн булангийн эрэг дээрх багахан хот байж. Дээрэмчид тэр үед боолын худалдаачидтай хамтран ажиллаж, цагаан арьст далайчид, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг олзолж аваад цааш нь боол болгож наймаалдаг байсан аж.

 

Дубай дэлхийн хар тамхичдын “цэцэрлэг”

Саяхан энэ сарын эхээр Ойрхи Дорнодын хар тамхины хоёр том бүлэглэлийг тусгай ажиллагаа явуулан устгасан билээ. Австрали, Нидерландын тусгай албад 17 сэжигтнийг баривчлан, хоёр тонн хар тамхи хураан авсан бөгөөд үнэлгээ нь 650 сая америк доллар болж байгаа аж.

Энэхүү том хэргийн ард алдартай ах дүү Ибрагим байгаа бөгөөд тэднээс гадна The Fit Kitchen нэртэй рестораны эзэн Кодер Жома болон түүний хамтрагчид болох Мустаф Диб, Стивен Элмир нарыг баривчилсан байна. Энэхүү гэмт хэрэг 2016 оны 11-р сараас 2017 оны наймдугаар сар хүртэл үйлдэгджээ.

 

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
g(182.160.33.57) 2021 оны 11 сарын 19

piz.muusain gaj umnuud delhiigees toniloosoi

1  |  0
Top