Эрдэнэсийн сангийн үзмэр үзэх хүсэлтийг онлайнаар авдаг боллоо

2017 оны 09 сарын 04

Монгол Улсын түүх, соёлын ховор нандин үнэт зүйлсийн баялаг цуглуулга бүхийМонголбанкны Эрдэнэсийн сан үзмэрүүдээ шинээр дэглэн сэргээн засварлалаа. Үүнтэй холбогдуулж Эрдэнэсийн сангийн үзмэр үзэх хүсэлтийг цахимаар бүртгэдэг болоод байгаа бөгөөд энд дарж хүсэлтээ илгээнэ үү.

Монголбанкны Эрдэнэсийн сан нь эртний хүрэл зэвсгийн үеээс эхлэн дундад зууны түүхэнд холбогдох  олон зуун ховор үзмэрүүдээс гадна угсаатны зүй, Буддын шашны  холбогдолтой Өндөр гэгээн Занабазарын дэг жаягийн шүтээн, Түвдийн бурхан тахилын эд зүйлс, худалдааны мөнгөн тэмдэгт болон XVIII-XX  зууны түүх, соёлтой холбоотой үзмэрүүд зэрэг Монголчуудын хэл соёл, зан заншил, өв уламжлал, ахуй амьдралыг тод харуулах нэн ховор үзмэрүүдээс бүрдсэн байдаг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top