Ажилтнуудынхаа дунд ”АХА” тэмцээн зохион байгуулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 04

 

 

“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Уурхайн захиргаанаас ажилчдынхаа амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх ажлын хүрээнд  Цанхи, Вагнер хотхонд  байрлаж буй ажилтнуудын дунд авхаалж самбаа, мэдлэг боловсролыг өргөжүүлэх үүднээс асуулт хариултын ”АХА-2017” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.Тэмцээнд нийт 75 ажилтан авьяас билгээ сорин өрсөлджээ.

Цанхи хотхоноос  нийт 40 ажилтан идэвхтэй оролцсоноос  тэргүүн байранд автосамасволын оператор Ц.Алтансүх , Вагнер хотхоноос  нийт 35 ажилтан оролцож  тэргүүн байранд ахлах маркшейдер Б.Мөнхзаяа, дэд байранд авто-жингийн ажилтан  Б.Цэцэгмаа, гутгаар байранд геологич Б.Мөнхнасан нар  шалгарсан байна.

Д.Дорж

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top