Батлан хамгаалах яамны “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа

2017 оны 09 сарын 04

Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Э.Алтанхишигийг Батлан хамгаалахын сайдын тушаалаар тус яамны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг өнөөдөр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян гардуулан өглөө.

Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Э.Алтанхишиг нь ОБЕГ-ын даргын Б/710 дугаар тушаалаар Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргаар томилогдон ажиллахаар болсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АРМИ(202.179.31.78) 2017 оны 09 сарын 04

Орон нутагт очоод нөгөө хүсэж мөрөөдсөн гурван таван хошуугаа авч дээ.БХЯ-ны хүндэт тэмдгийг онцгойгийнхон хүртээд л нөгөө армейский товаришууд боож үхлээ дээ.

0  |  0
Top